Нийгмийн

Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан болно

Нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Цэц зөвхөн Үндсэн хууль хүчин төгөлдөр болж үйлчилсэн 1992 оны 2 дугаар сарын 12-ны өдрөөс хойш гарсан хууль тогтоомж болон албан тушаалтны үйл ажиллагаатай холбогдсон маргааныг хянан шийдвэрлэнэ.” гэсэн нь

Үндсэн хуулийн жаран дөрөвдүгээр зүйлийн нэг,  жаран зургаадугаар зүйлийн нэг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн нэг, дөрөв дэх заалт, далдугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор ирүүлсэн мэдээллийн дагуу Үндсэн хуулийн цэц маргаан хянан шийдвэрлэх ажиллагаа үүсгэсэн билээ.

Дээрх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг өмнө нь хийхээр товлосон боловч тодорхой шалтгааны улмаас хойшлуулсан юм. Уг хуралдааныг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр  хийнэ гэж Цэцийн Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээлэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-04-07 19:46

ЦЭЦ МИНЬ ШУДАРГА ШИЙД ГАРГААРАЙ НЭГ ЮМЫГ НЭГ Л ШИЙДЭЖ БАЙЖ ҮЗЭЭРЭЙ АМЬЖИЛТ ХҮСЭЕ

иргэн
иргэн
2020-04-08 07:43

Цэцийн хоёр гишүүний хугацаа өнгөрөөд хэдэн сар боллоо. Үнэхээр сууд�##�д дуртай улс юмаа. Энэ төр бүх шатандаа дампуурч дууслаа

Холбоотой мэдээ

Back to top button