НИЙГЭМ

Хурандаа генерал С.Лувсангомбод орон сууц олгохоор шийдвэрлэжээ

Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан НАХЯ-ны сайд асан, хурандаа генерал С.Лувсангомбод хандаж эрүүл энх, урт удаан наслахыг ерөөж, Хотын захиргаанаас түүнд 10 дугаар хороололд орон сууц олгох болсон тухай таатай мэдээг дуулгав. Хурандаа генерал С.Лувсангомбо Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд баярлаж талархсанаа илэрхийлэхийн ялдамд түүнийг Хотын дарга болсон цагаас хойш Улаанбаатар хот “утаагүй хот” болсныг онцлон тэмдэглэж, цаашдын ажилд нь өндөр амжилт хүслээ.

Түүнчлэн Элчин сайд Д.Даваа жил бүрийн дөрөвдүгээр сарын 28-ны өдөр уламжлал болгон тэмдэглэдэг “Монгол генералын өдөр”-ийн өмнө энэхүү сайхан мэдээг дуулгасанд баярласнаа илэрхийлэн Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд ажлын амжилт хүсэв. Мөн удахгүй болох “Монгол генералын өдөр”-ийн баярын мэндийг хурандаа генерал С.Лувсангомбо гуайд дэвшүүллээ гэж Монгол Улсаас ОХУ-д суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

5 Сэтгэгдэл

  1. Эх орноо орхиод явчихсан хүн шүү дээ. Эргэж ирэх гэж байгаа бол орох оронтой болголгүй яах вэ, ########уул. Харин зарчихаад явахгүй л байгаасай. Буур#### генер####д урт наслахыг ерөөе.

  2. Хөөрхий амьтан одоо болтол орон сууцгүй байсан юм бол жинхэнэ эх оронч юм байна даа. Байртай болсонд баяр хүргье.

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button