Нийгмийн

Г.Нэргүй: Арцатын аманд хуучин хувцсаа шатаахаар гал тавьсан иргэнд хариуцлага тооцно

Цагдаагийн байгууллагаас гал түймэр тавьсан этгээдийг “Баясах трейд” компанийн сахиул 54 настай Б гэгч болохыг нь тогтоосон. Байгаль орчинд учруулсан хохирлын хэмжээг тогтоож, дээрх этгээдэд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх ажээ. НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй Арцатын аманд гарсан гал түймрийн шалтгаан, нөхцөл байдлын тухай мэдээллийг өглөө.

Жаргалантын аманд гарсан түймрийг тавьсан этгээдүүдийг илрүүлсэн. Тэдний хэлж буйгаар хоёр иргэн тамхиа бүрэн унтраагаагүйгээс түймэр гарсан. НОБГ-т он гарсаар 900 орчим дуудлага хүлээн авснаас 90 орчим хувийг нь нь гал түймэр, 200 орчим дуудлагыг шар өвсний түймэр эзэлж байна.

Иймд иргэдийг түймрээс хамгаалах зурвасыг хашаа байшиндаа татах тагтай сав, нүхэнд хувцас эдлэлийг хийж шатаахыг НОБГ-аас иргэдэд санууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
монголчууд үйдах ёсгүй.
монголчууд үйдах ёсгүй.
2020-04-27 14:51

тамхиа татахаа боли.хуучин хувцас,шар өвс шатаахаа болицгоо.ажилгүй болохоор хийх зүйл их бна. Байг�##�иа хайрлаж хамга�##�ж ус гол ой модоо хаягд�##�ын цэвэрлэж эх дэлхийгээ хайрлаж хамга�##�.г�##� тавиж хүний үнэргүй зан бүү гаргацгаа.

Холбоотой мэдээ

Back to top button