Нийгмийн

БНЭУ-д байгаа 500 гаруй монгол иргэнийг яаралтай авчрахыг ар гэрийнхэн нь хүслээ

Өнөөдөр 10:00 цагаас БНЭУ-аас эх орондоо ирэх хүсэлтэй байгаа иргэдийн гэр бүлийнхэн Засгийн газарт хүсэлт хүргүүлэхээр цуглараад байгаа билээ. Тэд тус улсыг зорьсон 500 гаруй иргэний 300 орчим нь шашны сургуульд сурч буй ламхай хүүхдүүд бөгөөд үлдсэн 200 гаруй иргэн эрүүл мэндийн шалтгаанаар эмчилгээ хийлгэж буй иргэд эзэлнэ гэв. Одоогийн байдлаар тус иргэдийг хөл хориод буй бөгөөд тус улсад коронавирусийн нөхцөл байдал улам хүндэрсэн тухай онцлов. Иймд тусгаарлалтад байгаа иргэд өдрөөс өдөрт нөхцөл байдал хүндэрч хоол тэжээлийн хомсдолд орж байгааг ар гэрийнхэн мэдэгдэж, Засгийн газарт хүсэлтийг хүргүүлж байна.

Хэрэв яаралтай тусгай үүргийн онгоц явуулж тэдгээр иргэдээ авчрахгүй бол өвчтэй зовлонтой хүмүүсийн нөхцөл байдал хүндэрч, амь насаа хүртэл алдах өндөр эрсдэлтэйг санууллаа.

О.ЭНЭРЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин БМ
Зочин БМ
2020-04-28 14:09

ИЙМ ОЛОН ЛАМААР ҮХСЭНЭЭ ХИЙДЭГ БАЙНА АА.. АМАНДАА МААНЬ УНШИЖ ХҮН МУНХРУУЛЖ МӨНГӨ СААХААС ӨӨР ШИДГҮЙ ШАР ХУВАЛЗНУУДЫН БҮХЭЛ БҮТЭН АРМИ БЭЛДЭЖ БАЙГАА ЮМ БИЗ ДЭЭ.

Холбоотой мэдээ

Back to top button