Үйлдвэрлэгч

ҮЙЛДВЭРЛЭГЧ Э.Тэргэл: Долоо хоног урландаа байрлаад 120 хүүхэлдэй хийж байлаа

Энэ удаагийн “ҮЙЛДВЭРЛЭГЧ” буландаа бид Э.Тэргэл эхнэр Н.Заяа болох залуу гэр бүлийн урлантай танилцлаа. Хүмүүсийн хүссэнээр өөрсдийнх нь жижиг хувилбарын хүүхэлдэйг хийж өгөөд гурван жил болж байгаа юм.

-Хүүхэлдэй хийж эхлээд хэр удаж байгаа вэ?

2016 оны зургаадугаар сараас эхэлсэн. Одоо яг гурван жил болж байна. “Chin'S Art” гээд нэрийн тухайд манай хүүг Чинтөр гэдэг. Нэрийн эхний үеийг нь аваад Чингийн урлан гэсэн утгатай.

-Баримал хүүхэлдэй хийх санаагаа хаанаас  олсон бэ?

-Бид хоёр 2016 онд хүүхэдтэй болсон. Оюутан байсан учраас орлогын эх үүсвэр байхгүй, үргэлж ээж ааваасаа мөнгө аваад байх хэцүү. Тэгээд л “тогтмол орлоготой байх боломж юу байна” гэж судалж эхэлсэн.

Манай найз анх хүүхэлдэй хийх санааг бид хоёр хэлсэн. Интернэтээс хайж хийх аргыг нь сураад  анхны захиалгаараа найзынхаа хүүхдийг нохойтой нь хийж байлаа. Үүнээс хойш тогтмол хийдэг болоод зарын групп дээр зар тавьж  байгаад пэйж нээгээд үйл ажиллагаагаа тогтворжуулсан.

“Саран авхайн урлан” гээд бид хоёртой адилхан гар аргаар хүүхэлдэй хийдэг эгч байсан. Тэр хүний хийсэн зүйлсээс зургийг нь хараад их юм сурсан.

Манай нөхөр СУИС-ийн дүрслэх урлаг дизайны уран барималчийн ангийг төгссөн болохоор хялбархан хийдэг болсон. Би өөрөө гарт барьсан нарийн төвөгтэй зүйлс болон жижиг чимэглэл, нүд хөмсгийг хийдэг.

-Материалаа хаанаас авдаг вэ? Үнэ өртгийн хувьд хэдэн төгрөг байдаг вэ? Нэг баримлын шавраар хэдэн хүүхэлдэй хийдэг вэ?

-Хийж эхэлж байхдаа Солонгосоос шавар материал захиж авдаг байсан одоо бол нааш нь монгол руу явуулах хүн байхгүй болохоор эндээсээ авч байна. Ер нь бичиг хэргийн дэлгүүрүүдэд элбэг байдаг 3D баримлын шавраар хийдэг.  Аяган дээр хийдэг материалаа “Гэрэлт өнгө” гээд дэлгүүрээс авдаг.

-Хэр хугацаанд хийдэг вэ?

Өмссөн хувцаснаасаа болоод янз бүрийн хугацаанд хийгддэг. Одоо гарт ороод хурдан хийдэг болсон. Нэг хүүхэлдэйг 10-15 минутад хийнэ. Хийх тоо ширхгээс маш их шалтгаалдаг. Тухайлбал: “Петровис” ШТС-аас яг ижил хувцастай 120 хүүхэлдэйний захиалга авч, долоо хоног урландаа байрлаад, хүүхдүүдээ ч харахгүй  хийж байсан. Захиалагчид маань таалагдахаар маш их баярладаг.

-Хэдэн төрлийн баримал хийдэг вэ?

-Хувь хүн болон гэр бүл, найз нөхдийн хүүхэлдэй хийхээс гадна аяган дээр дүрсийг нь буулгаж өгдөг Аяган дээр хийгээд удаагүй зургаа долоон сар болж байгаа. Монголчууд маань аягыг дээшээ харсан сав гээд билэгддэг шүү дээ.

Шинэ жилийн үеэр гацуурын чимэглэл хийсэн маш амжилттай болсон. Цаашлаад юу хийж болох вэ? хэрхэн үргэлжлүүлэх вэ? гэх бодлоос эхлээд шинэ санаануудаа биелүүлдэг.

Гацуурын тоглоомыг хийхдээ хятадын захиалгын сайтаас дотор нь юу ч хийж болохоор тоглоом хараад  дотор нь хүүхэлдэйгээ хийгээд гацуураас өлгөчихье гээд хийсэн. Гаднах хуванцар гэрэлтдэг тоглоомыг нэлээн удаан хайсан. Тэгээд хорооллын дэлгүүрт зарж байсныг худалдаж аваад хүүгийнхээ жижиг баримлыг хийж үзсэн амжилттай болж захиалга ч сайн авсан.

-Захиалга хэр их авдаг вэ?

-Өдөр бүр төрсөн өдөр тэмдэглэлт баяр болдог учраас үргэлж захиалгатай завсарласан өдөр нэг ч байхгүй ачаалал ихтэй ажилладаг. Эмч сувилагчид их захиалдаг. Захиалгын дагуу хувцсыг нь дуурайлгаад царайг нь бол хүүхэлдэйн царайтай болгоод хийдэг болохоор хүмүүст сонирхдог.

Царай нь хэдий хүүхэлдэйн царайтай ч гэсэн захиалагчийн зургаар хийж байгаа болохоор “яг би байна” гээд маш баяртай байдаг. Өмссөн хувцас, үс зэргийг зургийн дагуу хийдэг.

Байнгын захиалагч нэг эгч байдаг. Найзуудынхаа төрсөн өдөр бүрээр манайхаар хүүхэлдэй хийлгэнэ. Барималтайгаа зургийг нь жаазлаад өгөхөөр хүмүүс адилхан байгааг нь сайн анзаараад маш их баярладаг.

-Хийхэд хэцүү баримал юу вэ?

-Хувцас нь тодорхойгүй баримал хийхэд их хэцүү, мөн хүмүүс зургийг нь өгөхгүй хийлгэж болох уу? гэдэг тийм захиалгуудыг хийхэд хүндрэлтэй байдаг. Яг мэргэжлийн хүн хийдэг болохоор техник ур чадварын тал дээр хэцүү зүйл байдаггүй. Амьтан, байшин барилга зэргийг дуурайгаад л хийнэ.

-Гурван жилийн хугацаанд хамгийн сонирхолтой захиалга юу байсан бэ?

-Өмнө нь хэлсэнчлэн 120 хүний баримал жүжигчин О.Дөлгөөний гэр бүлийн баримлыг хийх захиалга аваад маш их догдлолтой хоёр гурван өдөр хийсэн. Хийж эхлээд сар ч болоогүй байхад захиалга өгч байсан.  Фантастик Продакшны  “Аз жаргалын шок” киноны гол дүрийн жүжигчдийн хүүхэлдэй, жүжигчин Нарансолонго гэх зэрэг нэлээн олон сонирхолтой захиалгуудыг хийж байсан.

Хүн бүр өөр өөр зургаар захиалга өгдөг учраас түүгээрээ онцлогтой, Парисын цамхаг, хайртай амьтан зэрэг хүссэн зүйлстэйгээ хамт өөрийн жижиг хувилбарыг хийлгэдэг. Бүх л захиалгууд маань өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой.

-Р.Чойномын толгойн баримлыг хийсэн байсан ямар материалаар хэд хоног хийсэн бэ?

-Арваад сантиметрийн өндөртэй. Хэвэнд цутгаад долоо хоногийн хугацаанд  энгийн баримлын шавар болон авто замаскад цутгаж холимог техникээр өөрийн сонирхлоороо хийсэн. Мөн “Avengers”-ийн Таанус гээд баатрын толгойн баримлыг хийж байсан.

-Цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?

Бид хоёр жижиг урлантай түүнийгээ өргөжүүлэхийг зорьж ажилладаг. Манай нөхөр мэргэжлийнхээ дагуу уран баримлын ажил хийхийг зорьж байна. Мөн бусдад зааж өгөхсөн гэсэн хүсэлтэй байгаа.

Сургалт маань долоон сараас эхэлж байгаа анги дүүргэлтийн тухайд 8-10 хүүхэдтэй. Эхний хоёр өдөрт хүүхдүүддээ дүрсний мэдэгдэхүүн олгохыг зорьж байна. Цаашлаад 2-3 амьтан хийлгэж гарыг нь зүгшрүүлж байгаад сургалтынхаа төгсгөлд хүүхэлдэйн баримлаа хийж сургаад төгсгөх зорилготой. Сарын хугацаанд долоо хоногт гурван удаа сургалт хичээллэнэ.

Хүүхдүүд их сонирхож байгаа, том хүмүүс ч гэсэн. Хийгээд сурчихвал хувь хүний бизнес болоод явах боломжтой.

Холбоо барих утас: 80086730

Д.ЦЭРЭНЧИМЭГ

ГЭРЭЛ ЗУРГИЙГ: Ч.ОТГОНБАЯР

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
StevSlarie
StevSlarie
2019-11-21 16:14

Discount Isotretinoin Acne For Sale Best Website Visa Compra Kamagra En Espana Dapoxetine En Australie [url=http://truthaboutstaininggrid.com][/url] Pharmacies En Ligne Fiables Prix Tadalis Sx Boite De 8 Vente Kamagra En Ligne

buy viagra cialis
buy viagra cialis
2020-01-03 02:32

Hello, blame you looking for facts! I repost in Facebook

EverettLiedy
EverettLiedy
2020-01-09 02:52

Hello, tender thanks you for tidings! real viagra without a doctor prescription http://viapwronline.com I repost in Facebook.
viagra sampl

Peterseaph
Peterseaph
2020-01-13 08:21

Hello, jolly-boat thanks you http://cialisxtl.com in discomfit of facts! cialis online
viagra help

WayneTaw
WayneTaw
2020-01-17 00:11

Cialis cialis dosage best liquid cialis

WayneTaw
WayneTaw
2020-01-20 18:12

Cialis cialis tolerance real cialis without a doctor's prescription

WayneTaw
WayneTaw
2020-01-23 18:57

Cialis cialis online cialis at a discount price

WayneTaw
WayneTaw
2020-01-28 15:38

Cialis when will cialis go generic cialis tolerance

RobertBet
RobertBet
2020-02-01 03:56

buy viagra brighton viagra buy online no prescription brand levitra sale

RobertBet
RobertBet
2020-02-04 02:28

cheap cialis eu order generic cialis buy cialis in vancouver

RobertBet
RobertBet
2020-02-07 10:14

cheap cialis generic india best place to buy viagra buy viagra hua hin

RobertBet
RobertBet
2020-02-10 11:51

fem#le cialis pills buy viagra online no rx buy generic levitra no prescription

neodusy
neodusy
2020-04-26 09:20

De hevder a ha kontakt med intelligenser fra rommet. De pastar at de formidler et budskap til verden (les: Vi andre som ikke har sa mye vett). nike air max italian camo Budskapet er enkelt, og slett ikke nytt. Air Jordan 6 Retro• Scarpe Jor

Холбоотой мэдээ

Back to top button