НИЙГЭМ

С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Эмч нартаа баярлалаа” давалгаанд нэгдэхийг уриалав

Коронавирусийн халдвар дэлхий даяар тархан, аюул учруулсаар байгаа билээ. Одоогоор 3 сая гаруй хүн халдвар аваад буй.

Коронавирусийн халдварын эсрэг халуун голомтод нь ажиллаж, аюулт өвчний эсрэг сөрж буй хүмүүс бол эмч нар.

Залуу хос болох С.Тэмүүжин, Г.Нарансолонго нар “Эмч нартаа баярлалаа” чэлленжийг санаачлан, иргэдийг нэгдэхийг уриалав.

Тэд цахим хуудсандаа “Баярлалаа. Баярлалаа гээд хэлэхэд атга дүүрэхгүй ч сэтгэл дүүрдэг. Өглөө гэхэд олон зуун залуусын баярласан сэтгэгдлүүдээр энэ сошиалд хур бороо мэт асгаруулцгаая тэгэх үү? #баярлалаа гэсэн үгээр давалгаалцгаая. Та хэн нэгэнд баярласан сэтгэлээ илэрхийлээрэй” гэжээ.

Дашрамд дурдахад, #баярлалаа нөлөөллийн чэлленжийн хандалтыг 1 сая хүргэхээр зорьж байгаа бөгөөд залуусыг идэвхтэй оролцохыг уриалж байна.

#Баярлалаа. Баярлалаа гээд хэлэхэд атга дүүрэхгүй ч сэтгэл дүүрдэг. Өглөө гэхэд олон зуун залуусын баярласан…

Posted by Naransolongo on Sunday, April 26, 2020

Олон мянган иргэн тэдний санаачлагыг дэмжин, цахим ертөнцөд “Эмч нарт баярлалаа” гэж бичин, зургийнхаа хамт нийтэлжээ.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

2 Сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button