НИЙГЭМ

Усны тоолуурын заалтыг үнэн зөв бичдэггүй зөрчил илэрчээ

НМХГ-ын даргын баталсан 02-01/84 дугаартай удирдамжийн дагуу ОСНААУГ болон түүний харъяа 16 Хэрэлэгчдэд үйлчлэх төв, 3 түгээх төвд хэмжилзүйн хяналтын чиглэлээр төлөвлөгөөт хяналт шалгалтыг хийж гүйцэтгэлээ. Шалгалтаар 33 УДДТ, 64 аж ахуйн нэгж, 32 айл өрхийн 226ш ус, дулаан, цахилгааны тоолуурын баталгаажуулалт, ашиглалт, суурилуулалт, тоолуурын заалт бичилт, хэмжилзүйн дотоод хяналтыг шалгав.

Илэрсэн зөрчил:

Хяналт шалгалтын явцад аж ахуйн нэгж, айл өрхүүд усны тоолууруудаа улсын баталгаажуулалтад бүрэн хамруулаагүй, улсын баталгааны хугацаа дууссан, баталгаагүй хэмжих хэрэгслээр усны төлбөр тооцоог гүйцэтгэдэг, усны тоолуурын заалтыг сар бүр үнэн зөв бичдэггүй, хэмжилзүйн дотоод хяналтыг бүрэн хэрэгжүүлээгүй зэрэг зөрчил дутагдал илэрлээ. Мөн ”Цоз жаалууд” ХХК улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуур ашиглаж байсан зөрчлийг илрүүллээ.

“Цоз жаалууд” ХХК нь 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр улсын баталгааны дууссан усны тоолуур ашиглан төлбөр тооцоо хийж байсан.

Авсан хэмжээ, хуулийн заалт:

Илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулах зорилгоор  улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуур ашиглаж “Хэмжил зүйн тухай” хуулийн 22.1.4 дэх заалтыг зөрчсөн “Цоз жаалууд” ХХК-д “Зөрчлийн тухай” 10.24 дүгээр зүйлийн дагуу 1 сая төгрөгийн торгууль ногдуулж бүрэн барагдуулав. Улсын баталгааны хугацаа дууссан усны тоолуурыг ээлжит баталгаажуулалтад хамруулж, зөрчилгүй болгосон.

ОСНААУГ-ын инженер, техникийн ажилтнуудад зориулан онлайн сургалт зохион байгуулж, дотоод хяналт шалгалтыг сайжруулах талаар албан шаардлага хүргүүлэхээр шийдвэрлээд байна.

Гарсан үр дүн:  Улсын баталгааны хугацаа дуусаад 3 жил болсон “Цоз жаалууд” ХХК-ний LXLG-50 загварын усны тоолуурын улсын баталгаажуулалтад хамруулж зөрчлийг арилгасан.

ЭХ СУРВАЛЖ: НМХГ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button