Нийгмийн

М.Энхсайханыг цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээв

Ерөнхий сайд асан М.Энхсайханы өмгөөлөгчийн гаргасан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэхийг хүссэн гомдлыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн өнөөдөр /2020.04.30/ авч хэлэлцлээ.

М.Энхсайханы цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байна гэж үзэн, өмгөөлөгч Д.Оросоогийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ. Иймд түүнийг тавдугаар сарын 5-ныг хүртэл цагдан хорих шийдвэрийг хэвээр үлдээж байгаа аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
зочин
зочин
2020-04-30 15:16

ОДООХОН ИЛЖИГ ГАЛ ХАМЫНХ НЬ 14 ХОНОГИЙН ХОРИО ДУУСАНГУУТ ОК

Холбоотой мэдээ

Back to top button