НИЙГЭМ

НИТХ-ын 2020 оны сонгуулийн тойрог байгуулж, мандатын тоог баталлаа

Тэргүүлэгчдийн хуралдаанаар үргэлжлүүлэн Нийслэлийн ИТХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилах тухай асуудлыг хэлэлцлээ.

Холбогдох хуульд заасны дагуу нутаг дэвсгэрийн нэгж, хүн амын тоо, хилийн цэсийг харгалзан Ажлын хэсгээс 2020 оны ээлжит сонгуулийн тойрог байгуулж, мандат хуваарилахад дараах санал, хувилбар боловсруулжээ. Өнөөдрийн байдлаар нийслэлд нэг сая 432 мянган иргэн амьдарч байна. Сонгогчдын тоог мандатын тоонд хуваарилавал нэг мандатад 35-36 мянган иргэн ногдохоор байна. Мөн газар зүйн байршлыг харгалзан алслагдсан дүүргийн мандатын тоог нэмэх санал гаргажээ.

Тэргүүлэгчид уг асуудлыг хэлэлцээд ажлын хэсгээс боловсруулсан саналыг дэмжив. Ингэснээр, ирэх аравдугаар сард болох нийслэлийн ИТХ-ын ээлжит сонгуулийн тойргийг 23 байхаар тогтож, мандатыг дараах байдлаар баталлаа. 

ЭХ СУРВАЛЖ: НИТХ-ын ХМОНХТ

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button