ДЭЛХИЙ

“Korean Air”-ийн өв залгамжлагч нөхрийнхөө биед халджээ

Өмнөд Солонгосын үндэсний агаарын тээврийн хамгийн том компани болох “Korean Air”-ийн эзэн гэр бүл дуулиан шуугиантай амьдралаараа алдартай. Тэгвэл самар задалж өгсөнгүй гэж онгоцны үйлчлэгчийг загнаж, онгоц зогсоож байсан том охин Хидер Чо буюу Чо Хюн А гэр бүлийн хүчирхийлэл үйлджээ.

Сөүл хотын шүүхээс өчигдөр /2020.04.29/ гаргасан мэдэгдэлд Хидер Чо нь нөхрийнхөө биед халдаж, гэмтэл учруулсан учир 30 сая воноор торгуулахаар болжээ. Түүнчлэн ихэр хөвгүүдээ хоолоо хурдан идсэнгүй, унтсангүй гэж халбага шидэж, гэр бүлийнхээ гишүүдийг үг хэлээр доромжилсон байна. Уг хэрэг хоёрдугаар сард болсон ба нөхрийнхөө хоолойг нь боомилж, зөөврийн компьютер шидсэнээс нөхрийнх нь хүзүү, хоолой язарч, хөлийнх нь эрхий хуруу гэмтжээ.Нөхөр нь болсон явдлыг зураг, бичлэгээр баримтжуулж олон нийтэд ил болгосон байна.

Б.УЧРАЛ

ЭХ СУРВАЛЖ: koreatimes.co.kr

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button