
Хэд хоногийн өмнө голд урсаж явсан “Hyundai starex” автомашинаас таван хүнийг гарган, амийг нь аварч буй бичлэг цахим орчинд тархан, олны талархлыг хүлээсээр буй. Бусдын төлөө амь, насаа үл хайрлан зүтгэдэг, хүнлэг, тусархаг түүнийг У.Адьяасүрэн гэдэг. “Queen”, “Hatun”, “Шилмэл загвар” зэрэг нэр хүндтэй моделийн агентлагуудад гэрээт багшаар ажилладаг тэрбээр одоогоор 100 гаруй хүний амь авраад байгаа гэнэ. Түүнтэй утсаар холбогдож, цөөн хором ярилцав.
-ГОЛД УРССАН МАШИН ДОТОР ДӨРВӨН ЭРЭГТЭЙ, НЭГ ЭМЭГТЭЙ ХҮН БАЙСАН-

-Юуны өмнө таван эрдэнэт хүний амийг аварсанд тань талархаж буйгаа илэрхийлье. Тухайн үед юу болсон талаар сонирхуулна уу?
-Булган аймгаас хот руу явах замд Дашинчилин суманд болсон үйл явдал. Хоёр найзтайгаа хамт машин дотроо сууж байтал нэг “Hyundai starex” маркийн автомашин гол гатлах гээд явж байсан. Гол маш их үерлэсэн, хүчтэй давалгаатай байсан учир яагаад ч гаталж чадахгүй нь тодорхой харагдсан л даа. Тиймээс хоёр найзтайгаа хамт тухайн машины зүг ойртож очсон.
Биднийг очиход голын захаар олон хүн тойроод зогсчихсон дэмий л хашхираад, бичлэг хийж, зураг аваад зогсож байсан нь харамсалтай санагдсан. Ялангуяа хүдэр биетэй сайхан залуус хүртэл яаж ч чадахгүй хараад зогсож байсан тул юу ч бодолгүйгээр машинуудаас татлагыг нь авч нийлүүлээд бүсэлхийгээрээ уяж, үзүүрийг нь эрэг дээр байсан хүмүүст бариулаад ус руу яваад орсон.
Тухайн автомашин дотор дөрвөн эрэгтэй, нэг эмэгтэй хүн байсан. Голын урсгал ширүүн, маш гүн байсан тул эрэг дээр хараад зогсож байсан хүмүүсээс тусламж гуйтал хэн нь ч туслаагүй. Харин өөрөө ус руу ороогүй байж, хажуунаас "Тэг, ингэ” гээд зааварлах нь утгагүй санагдсан. Магадгүй надад нэг л залуу тусалсан бол машиныг ч гэсэн урсгахгүй байх боломж байсан. Тэгээд шөнөдөө урссан машиныг патролоор чирч гаргасан. Тухайн үед тусалсан хүмүүстээ баярлалаа гэж хэлмээр байна.
-Уснаас аврагдсан хүмүүс танд талархлаа илэрхийлэв үү?
-Тэгэхэд бүгд урссан машиныхаа араас дагаад гүйсэн л дээ. Тэдний нэг нь л гүйж байхдаа эргэж хараад “Баярлалаа” гэж хэлсэн. Магадгүй тухайн үед балмагдсандаа талархлаа илэрхийлэх сөхөө гараагүй байх. Уснаас гарсан мөчөөсөө хойш машинаа ярьсаар байсан тул би бага зэрэг бухимдсан. “Машинтайгаа хамт живээд урссан бол яах байсан бэ” гээд. Харин ОБЕГ-ын аврагчид чин сэтгэлээсээ баярласан сэтгэлээ илэрхийлсэн шүү.
-ХАТГАА АВААД ХАЛУУРААД ХОТ РУУ ОРЖ ЯВАХДАА ТУСГААРЛАГДАХ ВИЙ ГЭЖ ИХ АЙСАН-
-Голын урсгал их ширүүн харагдсан. Та тухайн хүмүүсийг аварч байхдаа биедээ ямар нэг бэртэл авсан уу. Ямар сэтгэгдэл төрж байсан бэ?
-Урсгал ширүүн байсан болохоор урсаж ирсэн том чулуунд хэвлий, хөл болон гараа цохиулснаас зөөлөн эдийн гэмтэл авсан. Мөн хатгаа аваад бага зэрэг халуунтай л яваад байгаа. Ирэх замдаа халуурч байна гээд тусгаарлагдах вий л гэж их айсан шүү (инээв). Ер нь хүний амийг аврахаар гол, ус руу орсны дараа тухайн урсгал, нөхцөл байдлаас хамаараад бэртэх нь бий.
Хөлийн шагайгаа булгалах, зөөлөн эд гэмтэх, түлэгдэх зэргээд хэд хэдэн удаа бэртэл авч, эмнэлэгт эмчилгээ хийлгэж байсан. Гэхдээ хичнээн биедээ бэртэл авсан ч хүний амь аварсан гэж бодохоор өөрөөрөө бахархдаг. Сорви бүр минь дурсамжтай, сайхан түүхтэй болохоор бэртлийг нэг их тоодоггүй. Гэхдээ бие маань гайгүй дээ. Яг тухайн үед бол юу ч бодогдоогүй. Харин бүх зүйл болоод өнгөрсний дараа сайхан санагддаг.
-Таныг 100 гаруй хүний амийг аварсан гэж сонссон. Хүний алтан амь аврах болсонд тань юу нөлөөлөв?
-Өвөөгийн маань хэлдэг байсан сайхан үгс их нөлөөлсөн л дөө. Надад үргэлж “Хүнд сайн тусалж бай” гэж сургадаг байсан. Мөн эзэн Чингис хааны сургаалд ч мөн “Дорой нэгнээ хайрлаж, хамгаалах ёстой” гэсэн байдаг шүү дээ. Гэхдээ энэ нь ядарсан бус тусламж хэрэгтэй нэгнийг хамгаалж, туслах хэрэгтэй гэсэн үг шүү. Мөн сүүлийн үед эрчүүд маань эмэгтэйчүүдээсээ илүү эр зориггүй, хулчгар болсоор байгаа нь сэтгэл эмзэглүүлж байна. Тиймээс "Эр хүн шиг бай” л гэж хэлмээр байна.
-ХҮН АВАРЧ БАЙХДАА БЭРТСЭНЭЭ ГЭРИЙНХНЭЭСЭЭ НУУДАГ БАЙСАН-
-Бэртээд ирэхэд тань мэдээж гэр бүлийнхэн нь санаа зовдог байх. Хэрхэн ойлгож, хүлээн авдаг вэ?
-Мэдээж тэдний маань санаа нь их зовдог. Тиймээс би бэртсэн үедээ найзуудтайгаа тоглож байгаад бэртчихсэн, эсвэл зодолдож байгаад ийм болгочихлоо гээд нуучихдаг байсан. Харин сүүлийн үед яалт ч үгүй зураг, бичлэг интернэт орчинд цацагдахаар гэрийнхэн маань заримдаа надаас түрүүлээд мэдчихсэн байдаг. Тиймээс яалт ч үгүй нуух аргагүй болдог юм.
-Бичлэг дээрх залууг харахад хөрслөг бор хөдөөний залуу шиг харагдсан. Гэтэл таныг модель, багш байна гэж санасангүй шүү?
-Тэгэлгүй яах вэ. Улаанаараа эргэлдсэн шавартай, үертэй усанд орсон хэн ч хотын цэмцгэр залуу шиг харагдахгүй болов уу. Залуусыг уснаас гаргасны дараа өөрийгөө толинд хараад бараг таниагүй. Нүүр, бие шавар болоод, шалбарч хөхрөөд өөр хүн шиг харагдсан. Би унаган хотын залуу шүү дээ. (инээв)
-АВСАН БЭРТЛЭЭСЭЭ БОЛООД ЗАГВАРЫН ШОУНД ОРЖ ЧАДАХГҮЙ БАЙХ ҮЕ ЗӨНДӨӨ-
-Ингэхэд та загварын салбарт ажилладаг модель хүн. Наанадаж бэртэл гэмтэл авбал ажлаа хийхэд ч хүндрэлтэй болно шүү дээ. Тийм зүйлтэй учирч байв уу?
-Хэд хэдэн удаа авсан бэртлээсээ болоод шоундаа орж чадахгүй, өнгөрөөж байсан түүхүүд бий.
-Та спортоор хичээллэдэг үү?
-Усанд огт сэлж чаддаггүй. Олон хүмүүс гайхдаг л даа. Зүгээр л хар зоригоороо ус руу орчихдог гэх үү дээ. Дээр үед би нэг хүнийг уснаас гаргах гэж байгаад, ширүүн урсгалд хөл алдаад ус руу унаад живэхээ алдсан. Харин нөгөө хүнээ маш харамсалтайгаар аварч чадаагүй. Уснаас гаргасны дараа түргэн тусламж ирэх хүртэл бараг 30 минут сэхээн амьдруулахаар хичээсэн ч аварч чадаагүй. Эмч нар ч гэсэн энэ хүн нас барсан гээд орхисон. Уг нь тасралтгүй хоёр цаг сэхээн амьдруулах тусламж үзүүлсэн бол амь аврагдах байсан болов уу гэж боддог юм.
-ГУРВАН НАСТАЙ ХҮҮХЭД ЖИВЖ БАЙХАД НЬ ОЛЖ АВАРСАН-
-Таныг өмнө нь өөр хэд хэдэн сайн үйлийн аян бүтээсэн гэж сонссон. Энэ талаараа сонирхуулна уу?
-Богд ууланд гарсан гал түймэр, Төв аймгийн Батсүмбэр суманд гарсан түймрүүдийг тус тус хэсэг нөхдийн хамт унтраалцаж явсан. Мөн өнгөрсөн зургаадугаар сард Туул голын усанд живж байсан гурван настай эрэгтэй хүүхдийг аварч байлаа. Би бусдад тусалж, түүнээсээ кайф мэдэрдэг.
-Цаг гаргаж бидэнтэй ярилцсанд баярлалаа.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ene zaluud hyni ami awarsan gej shagnal bolon uramiin yg ogoosei de hyn amitaniig shagnadag l biz de iim hynig shagnaasai bair og
Олигтойхон шагнаач
сүрхии юм хачин ажил хийж байхаар сэлж сураад онцгой байд�##�д аврагч хиимээр юм. ядаж сэтгэл ханамжиин бат�##�гаа 100%
Umhii uhej baihdaa taarsan uher mongol mine yag iim bolhoor mongolchuud duusch baigan l#raa
Хачин ажил ч гэх шиг. Загвар өмсөх чинь нуруу, царай тэгш з�##�уу хүн бүрийн хийхийг хүсдэг ажил. Энэ з�##�уу бол хүн чанар, эр зориг гээд бүгд жигдэрсэн хүн байна. Өөрсдөө хэзээ ч хийж чадахгүй байж з�##�уу хүмүүсийг битгий муухай хэлж бай.
sain huud talarhaj bna.er zorigtoi mundag bna zaluuchuud suraltsaasai gj husie.ajil amidrald ni sain buhniig eruue.tur zasag uramshuulah estoi.
Тэнэгт за. Хүн дуртай ажилаа хийж сэтгнл ханамжтай амьдрах ёстой.
Хүн аврахын төлөө төрсөн хүн юм байна даа.
Бахархаж байна шүү !
Усанд сэлж сураа ! Цаашид ч хэрэгтэй.
загвар өмсөгч гэхэд ёстой чад�##�тай з�##�уу байна.Бооцоогоо голж,найма�##�цсан,гэдсээ унжуулсан хэдэн бөхчүүдээс 100% илүү хүн чанартай з�##�уу байна.Наад хэдэн бөх нэртэй юмнуудаа шагнаж байхаар ийм з�##�уучуудыг л шагнаж байх хэрэгтэй, төр засгаа
ЯГ ҮНЭН ХЭЛЛЭЭ, ХҮНИЙ АМЬ АВАРЧ БАЙНА ШҮҮ ДЭЭ, 5-ИЙН 5 ХҮНИЙ АМЬ АВРАХ ГЭДЭГ ИХ БУЯН ЮМ ДАА, ЭРҮҮЛ ЭНХ, САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
Үйлс буян нь үргэлж дэлгэрч, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчлэн бүтэж байг, мундаг з�##�ууд баяр хүргэе.
монгол хүнийг ийм болгож хүмүүжүүлж өсгөсөн өвөагийн холч ухаан.түүгээр амьдарч чадаж байгаа з�##�уугаар бахархаж байна.та 5 эргэж уулзаарай.эрүүл энх байж урт наслаарай
Амийг нь аварч байхад баярл�##�аа гээд олигтойхон ч хэлчихэж чадахгүй юм аа. Харамс�##�тай юм. Эргэж уулзаж заав�##� хэлж, т�##�архлаа илэрхийлээсэй дээ.
Сайхан сэтгэлт з�##�уу минь үйлс нь дэлгэрч явах болтугай.
Хаа очиж олон хүмүүс дундаас хүн чанартай хүмүүс байхийм даа. Бахархмаар.
Орчин цагт ийм сайхан сэтгэлтэй хүн олоход бэрх дээ. Өвөг дээдсийн маань д�##�ай их буянт сургуулиас хэлтэрхий үлдэж л байгаад баярлж байна. з�##�уус ирээдүйнхээ төлөө,эрхээ эдэлэхийн төлөө үеэ өнгөрөөсөн өвгөн,эмгэн х�##�ах цаг болсон гэх
БАЯРЛАЛАА. МУНДАГ ХҮҮ БНА. ӨӨРИЙГӨӨ ХАЙРЛАЖ хамга�##�ж яваарай. Манай хотынхон ийм сайхан сэтгэлтэй. Сэлж чадахгүй ч сэтгэл гаргаад эрсдэл тоохгүй хүний амь аварчээ. Тэгэхэд зарим нь зураг аваад хараад зогсож бдаг. гэ
Chi uueuuruubaharhaj yvaarai chamdbayr hurgey . Tednii umnuus chd talarhaj b.aa.
neg negendee tuslaachee muulas bdag hytaduud chin bie bienee yj umuurdug bilee hytaduudaas dor bnshvvvv !!! ene zaluud erunhiilugch gaviya shagnal garduularai
Мундаг з�##�уу бнаааааа
Бахархаж бна
Бурхан заяасан аврагч з�##�ууд баярл�##�аа
Mundag zaluu bn amjilt huseye niigemdee chi ingeed ulger bolood bwal olon zaluus ch chamaig dahaj eyereg bodoltoi uildeltei bolj uurchlugdunu shuu
za
ямар гайх�##�тай, бахдаад зогсомгүй сайхан ХҮН БЭ! Гайх�##�тай! Ёстой �##�даршуулмаар гавъяатай хүү юм! Баярл�##�аа чамд. Түм түмэн хүмүүний өмнөөс түмэнтэй т�##�архан мэхийе! Чин сэтгэлээс баярл�##�аа!
Mundag yumaa baharhal bn
Жинхэнэ эр хүн шиг эр хүн бндаа.Дүүд т�##�арх�##� илэрхийлье.хүний амь аврана гэдэг жинхэнэ буян шүү
Saihan setgeltei saihan zaluud bayr hurgiy. Us ayultai usand seldeg hun ch usandaa gedeg. Hunii amiig avarsan saihan Zaluug burhan urgelj iveeg.
Жинхэнэ бурхны элч байна.
Бурхан өршөөг
Миний дахиж битгий ийм юм руу орж бай ! Чиний амь илүүдээ гарсан амь уу? Дээрээс нь сэлж чаддаггүй байж. 100 хүн аварсан болно. Хүмүүст ерөөсөө итгэж болохгүй. Наад хүмүүс чинь зарим нь айгаад чиний уяанаас ч хурдан татаж мэдэхгүй !
Iim setgeltei humuus olon bolohoor l Amin huvia hicheesen hogiin erchuud duureed bgaa yum shu de. Uls oron ni ch hugjihgui. Busdiin adil haraad zogsoj bai geh uu? Harin ch olnii dund iim hun bdag bolohoor amidral gereltei bdag yum.
Сайн нь урт наслаг, мууг нь хая ! Олон хавар нэгэндээ ингэж болохгүй шүү ! Чи гэр бүл ар гэрийнхэндээ хайртай бол одоо ингэхээ боль !
Наад хүмүүс чинь чамайг усанд осолдвол уяанаас чинь хурдан татаж гаргахаа ч мэдэхгүй ! Баярласан т�##�архсанаа ч хэлж мэдэхгүй хуншгүй юмнуудыг аварч яадаг ? Өөрсдөө харсаар байж ийм гол руу орсон гэж байна. Дотор нь 4 эрэгтэй байна гэж байга
Миний дүү дахиж битгий ийм юм руу орж бай !
Бурханы илгээсэн бур�##�бай юм байна даа. Бурхан ивээг. Усанд сэлж сураарай.Ядаж өөрийгөө эрсдлээс аварна
Сайхан сэтгэлтэй хүн байна. Үнэхээр бахархаж байна
Хүний сор болсон ямар сайхан з�##�уу вэ, монгол эрчүүд минь бүгд ийм бол мөн ч сайхан даа.
Сайхан сэтгэлтэй хүн чанартай з�##�уу юм даа!Гэхдээ миний дүү болгоомжтой байгаарай!
Мундаг з�##�уу баяр хүргэе
Яар�##�тай усанд сэлэж сур сург�##�т олон байгаа шүү дээ хамаагүй усруу бүү ор
Тэр 5 хүний өмнөөс мааш их баярлаж байгаагаа илэрхийлье.Аз хийморь нь үргэлж дээшээ мандан бадарч яваг ээ.
Ёстой хэлэх үг олдохгүй бахархаж байна !. Тэр эргэлдсэн айхтар үер лүү өөрийгөө бодолгүй орно гэдэг үнэхээр эр зориг шүү ... Хүү минь чамайг бурхан өршөөг !. Бие ээ бодоорой !. Жинхэнэ Монгол эр хүн ийм л байх ёстой !
Bayrlalaa
Hair ymoooo mundag !????????????????????
Neg l amidrah amiig ni abarch bhad bayrallaa geed helchihgui hogiin humuus be? Ene zaluud hun chanariin altam medal ogoochei
mundag huu. amjilt.
Жинхэнэ хүн чанар,зориг, самбаа гэж үүнийг л хэлэх байх даа. Ус руу хэн ч зориглож орж чадахгүй үед самбаа, зориг гаргаж, олон хүний амь аварсан энэ з�##�ууг ядаж нөгөө шударга журам мед�##�ь зэргийг өгмөөр юм. Амь насаа авруулсан нөхдүүд ????
Yasan saihan buyantai huuhed ve ! Mash ih baharhaj bayarlaj bn Huu miny chi bas uuriiguu bodoj ayulgui baidlaa sain sahij yvaarai Iim saihan setgeltei uuriiguu ul haiharch bus#ad buyan uildej yvdag hun usand sain selj surah heregtei shuu
МАНАЙ ҮЕИЙН БААТАР
Одоо улам л монголчууд новш болоод байхымдаа..ганц нэг нь ийм мундаг бна доо..
Хил гараад монгол хүний мөн чанар их тод харагддаг даа..
Mundag xuu bnaa bayrlalaa ajild ni amjilt xusie
jivj uhehees ami avruulsniihaa daraa ursaj bgaa mashiniihaa araas uhaangui gvij bgaa erguu m#lnuudiin omnoos tand bayarlasnaa ilerhiilj mehiin yosolyo. ergen toirond ni bichleg hiij, hii orilj bsan zaluuchuud ichij amidartsgaa daa.
Үнэхээрийн буянтай, бурханлаг ховор хүү юм даа. Дүү минь чи жинхэнэ эр хүн, энэ цагийн эгэлгүй гавьяатан баатар шүү. Энэ хүү шиг сэтгэлтэй з�##�уус олон олон байх болтугай. ????????????????❤️????
Ямар сайхан сэтгэл вэ? Ийм хүнд бурхан туслаж, ивээж яваарай гэж.бурхан танаасаа гуйя. Сайхан дүүдээ.хүүдээ аз жарг�##� амьдр�##�ын баяр баясг�##�ан хүсье. Биеэ хайрлаж яваарай.
ҮЙЛС НЬ ДЭЛГЭРЧ ЯВАГ ҮР ХОЙЧИД НЬ БУЯН НЬ ЗААВАЛ ИРНЭ ИТГЭЭРЭЙ, ХАРИН АМИЙГ АВАРЧ БАЙХАД МАШИНАА ЯРИАД БАЙДАГ ЗАЛУУЧУУД ТАНЬДАГ МАШИНЫ ДУГААРЫГ НЬ ХАРСАН ХҮМҮҮС ИЛЧЛЭХ ХЭРЭГТЭЙ БИД ИНГЭЖ БАЙЖ НИЙГЭМ ЦЭВЭРШИНЭ
сайхан сэтгэлтэй з�##�уу байна. эцэг эх нь зөв хүмүүжүүлжээ. харин дашинчилэнд ямар гол байдаг билээ? Эсвэл үерийн уруй ус юм боловуу?
Ene jil nairaa ugui saihan naadam bolohshig sanagdlaa uzej suuhad uramtai bailaa Sodnomdorjid jaahan gomdoj bn uchir ni awarga boloosoi gej husdeg yum
Erenhkiilegch ERenhkii said ENE MUNDAG 5 khunii amiiig usnaas abarsan zaluug medegyi baij magadgyi / ajil ni ikh/ khumuusee tuslakhuudaa ene zaluug mash tom teriin shagnal olgoj bolokh uu ...estoi
Bayralal gej hkelekhed ch bagadna Gehkdee arai ug ch kheleegyi bish bailgyi dee
Ene zaluug yamar mundag humuujuulsen um be uneheer baharhaj bna.Buh erchuud iim uhaantai,zorigtoi,uujuu taivan,saihan setgeltei baidag ch boloosoi.Odoo ihenh erchuud er em ni medegdehgui sonin bolson shuu
Мундаг з�##�уу байна.Өө тэр булчин шөрмөс болсон өөрсдийгөө бөх энэ тэр гэж пээдэлзсэн нөхдүүд бол ёстой худлаа мөнгөнөөс хүн чанараа өгчихсөн хүмүүс л байдаг юм билээ.Тэд нарт ийм зэргийн зориг зүрх ч байхгүй.
Жинхэнэ өнөө цагийн Spiderman! Баярл�##�аа, гялайлаа, Бурхан таныг ивээг!
2 үнэн байна. Монголчуудын 20 хүнээс нэг нь ийм тусч, хүнлэг байдаг. Хоёрт, хотын з�##�уучууд ийм байдаг. Хөдөөнийхөн аймхай, муу санаатай, тусч сэтгэлээ гээсэн байдаг.