Редакцын бодлого

Eguur.mn сайт

БИДНИЙ ТУХАЙ: “Логоо” ХХК нь 2019 оноос Eguur.mn мэдээллийн сайтыг эрхлэн гаргаж, редакцын тогтвортой үйл ажиллагаа явуулж байна. Бид мэдээ, мэдээллээ орчин үеийн медиа сувгуудын хөгжилд нийцүүлэн, олон талт хувилбараар хүргэх, технологийн шингээлт ашиглах, нэрийн контент төлөвшүүлэх чиглэлд онцгой анхааран ажиллаж байна.

Манай хаяг: Монгол Улс, УБ хот, СБД, 6-р хороо, 11 хороолол, Их сургуулийн Гудамж, 32-1 байр, 802

Редакцын утас:  77170607  

И-мейл хаяг: [email protected]

 НИЙТЛЭЛИЙН БОДЛОГО:

Eguur.mn сайтыг мэдээллийн сайт нь чөлөөт ардчилсан нийгмийн гол үнэт чанаруудын нэг болох иргэдийн мэдээлэл авах, хайх, түгээх эрхийг хүндэтгэж, нийтлэлийн бодлогоо хараат бус, бие даасан байдлаар хэрэгжүүлнэ. Нийтлэлийн бодлогын хувьд аливаа нам, улс төрийн хүчин болон төрийн хяналтаас ангид байдлаар сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулна.  

Редакц нь үндэсний эрх ашиг, нийгмийн үнэт зүйл, хүний эрх, шударга ёсны төлөө дуу хоолойгоо өргөж, нийгэмд эерэг мэдээллийг түгээж, хууль бус үйлдлийн эсрэг сөрөн зогсож, иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрхийг ханган ажиллахад анхаарна. Аж ахуйн нэгж, төрийн байгууллага, хувь иргэнтэй бизнесийн зарчмаар хамтран ажиллах нь нээлттэй. Энэ нь редакцын бодлогод гаднаас оролцох боломжоос ангид байна.

СЭТГҮҮЛЧДИЙН БАРИМТЛАХ ЁС ЗҮЙН ДҮРЭМ:

Манай редакц сэтгүүлчийн ёс зүйн зарчмыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, салбартаа үлгэр дуурайл болсон мэргэжлийн хамт олон байхын төлөө ажиллах болно. Үүний тулд дараах зарчмыг мөрдөж ажиллаж байна.

  1. Олон нийтэд хийгээд үнэнд нийцсэн мэдээлэл хүргэж, хүнлэг ёс, хүн чанарыг эрхэмлэнэ.
  2. Мэдээллийг шударга бус аргаар олж авахгүй.
  3. Арьс өнгө, яс үндэс, гарал угсаа, хүйсийн байдал, нас, хөгжлийн бэрхшээл, эрүүл мэнд, бэлгийн чиг баримжаа, шашин шүтлэг, гэр бүлийн байдлаар нь ялгаварлан гадуурхсэн мэдээлэл бэлтгэхгүй.
  4. Аливаа мэдээллийг зохисгүй хэлбэрээр дуулиантайгаар түгээхээс татгалзана.
  5. Мэдээлэл бэлтгэхдээ дараах үйлдлээс татгалзана:
    1. Мэдээллийг мушгин гуйвуулах
    2. Бусдыг гүтгэх, доромжлох
    3. Мэргэжлийн давуу байдлаа урвуулан, хувийн зорилгоор ашиглах
    4. Мэдээлэх, эс мэдээлэхийн тулд аливаа хэлбэрийн авлига авах
  6. Бусдын хувийн нууцыг нийтэд дэлгэн тавихгүй /улс төрчид, төрийн өндөр албан тушаалтнуудаас бусад/
  7. Бусдын уй гашуу, зовлон шаналалд хүндэтгэлтэй хандана.
  8. Мэдээллийн нууц эх сурвалжаа чандлан хамгаална.
  9. Төлбөрт нийтлэл, нэвтрүүлгийг тусгай тэмдэг, тэмдэглэгээгээр ялгаж, уншигчдыг төөрөгдүүлэхгүй байх үүрэг хүлээнэ.
  10. Нийтлэл, нэвтрүүлэг, гэрэл зураг, баримтат кино, цахим мэдээлэлд эх хэл соёл, гоо зүй, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг сахина.
  11. 16 нас хүрээгүй хүүхдээс эцэг эх, халамжлан хариуцагчийнх нь зөвшөөрөлгүйгээр ноцтой мэдээлэл авахгүй.
  12. Сэтгүүл зүйн нэр хүндэд сөрөг нөлөө үзүүлэх аливаа уулзалт хэлцэлд редакц төлөөлөлөн оролцохгүй бөгөөд хэт үнэ бүхий бэлэг дурсгалын зүйлийг эрх ашиг бүхий этгээдээс авахгүй байх.
  13. Улс нийгэм, шударга ёс, ардчиллын үнэт зүйлсэд харшлах баримтыг санаатайгаар нуун дарагдуулахыг цээрлэнэ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry
Back to top button