Улс төрийн мэдээ
Т.Даваадалай, Т.Мөнхдалай нарт холбогдох хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаалаа
Өнөөдөр Т.Даваадалай нарт холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн эхэнд шүүгдэгчид "Өмгөөлөгч ирээгүй" гэх үндэслэлээр хэлэлцүүлгийг хойшлуулах хүсэлт гаргасан ч шүүх бүрэлдэхүүн хүлээн авахаас татгалзаж, хуралдааныг үргэлжлүүлсэн.
Иймд Т.Даваадалай өмгөөлөгчгүй, холбоотой тайлбаруудаа өөрөө өгч оролцсон юм. Тэдний хэрэгт холбогдох баримт бүрэн эсэхийг хэлэлцүүлж, гэм буруугийн шүүх хуралдааны товыг тогтоох байсан. Хэлэлцүүлгийн явцад нэмэлт мөрдөн байцаалт шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад шилжүүллээ.
Г.МИШЭЭЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
MANAI SHUUH GJ ESTOI DAMPUURSAN 1 GAZAR BNA AA. YU CH SHIIDEJ CHADDAGGUI