2026-2027 оны хичээлийн шинэ жилийн бүтэцтэй ТАНИЛЦ

2026-2027 оны хичээлийн жилийн бүтцийг шинэчлэн баталсан талаар Боловсролын яамнаас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, улирлын амралт, бие даалтын долоо хоногт хөдөлгөөн орж байгаа юм. Ингэхдээ нийслэл болон аймаг сумдад ялгаатай байдлаар зохицуулжээ. Гэхдээ хуульд заасны дагуу хичээлийн жилийн эхлэх болон дуусах хугацаа ижил байна.
Өмнөх онд хичээлийн жилийг гурван улиралтай, бие даалтын буюу цахим хичээлийн долоо хоногтой байхаар батлан хэрэгжүүлсэн. Тэгвэл 2026 -2027 оны хичээлийн жилд дөрвөн улирлаар хичээллэнэ. 7-9 долоо хоног хичээллээд сурагчдын улирлын амралт таарахаар зохицуулжээ. Мөн Цагаан сарын баяр таарч буй долоо хоногт бие даалтын долоо хоног гаргасан байна.
Түүнчлэн бие даалтын долоо хоногийг:
- Нийслэлийн сургуулиудад хоёрдугаар улирлын төгсгөлд зохион байгуулна. Энэ агаарын бохирдол, ханиад томуугаас урьдчилан сэргийлэхэд ач холбогдолтой гэж үзжээ.
Харин хөдөө орон нутгийн хувьд гуравдугаар улирлын эхэнд төлөвлөжээ.
- Мал төллөхтэй уялдуулж аөдөө орон нутагт гуравдугаар улирлын эхэнд бие даалтын долоо хоногийг амралтын долоо хоногтой нь уялдуулж 14 хоног байхаар зохицуулалт хийсэн байна. Ахлах ангийн тухайд цахим сургалтын долоо хоногийн гуравдугаар улирлын эхэнд байна.
Ахлах ангийн тухайд цахим сургалтын долоо хоногийн гуравдугаар улирлын эхэнд байхаар төлөвлөсөн байна.
Ерөнхий боловсролын сургуулийн хичээлийн жил есдүгээр сарын 01-нээс дараа оны зургаадугаар сарын 4-ийн хооронд үргэлжилнэ.
Хичээлийн жилийн үргэлжлэх нийт хугацаа боловсролын түвшнээс хамааран дөрвөн улиралтай, 34-36 долоо хоног үргэлжилнэ.
Танхимын сургалт:
- Бага ангид 32 долоо хоног,
- Дунд ангид 33 долоо хоног,
- Ахлах ангид 34 долоо хоног үргэлжилнэ.
Улирлын амралт:
- I улирал: Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30
- II улирал: 11 дүгээр сарын 9-нөөс арванхоёрдугаар сарын 25
- III улирал: Нэгдүгээр сарын 18-наас гуравдугаар сарын 19 /бага, дунд /, нэгдүгээр сарын 11-нээс гуравдугаар сарын 19 /ахлах анги/
- IV улирал: Гуравдугаар сарын 29-нөөс тавдугаар сарын 28/бага анги/, гуравдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 4-нийг/дунд, ахлах анги/ дуустал хичээллээд амарна.
Д.ХАДААН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинэ бүтэц нь хүүхдүүдийн ачааллыг зөв зохицуулах тал дээр анхаарсан шийдэл болжээ. Улирлын амралтыг ойр ойрхон оруулсан нь сурагчдад хэрэгтэй санагдаж байна
Manai bolovsroliin salbar dandaa huvaari solij baidag bolloo. Odoo neg shiidveree togтвortoi heregjuuleh heregtei
Шинэ бүтэц нь хүүхдүүдийн ачааллыг зөв зохицуулах тал дээр анхаарсан шийдэл болжээ. Улирлын амралтыг ойр ойрхон оруулсан нь сурагчдад хэрэгтэй санагдаж байна
Shine butets ni suragchdiin achaalal bolon amraltiig tentsverjuuleh zorilgotoi yum shig bn. Hicheeliin jiliig iluu zohion baiguulalttai bolgoh ni zuv
Цагаан сар, мал төллөлтийн үеийг харгалзаж орон нутагт ялгаатай зохицуулалт хийсэн нь бодит нөхцөлд нийцсэн шийдвэр байна
Өмнө нь олон өөрчлөлт гарч байсан ч хамгийн гол нь хэрэгжилт дээрээ сайн анхаарах хэрэгтэй. Цаасан дээрх төлөвлөгөө бодит амьдрал дээр зөв хэрэгжих ёстой
Hicheel surgaltiin chanar amraltiin udraas iluu chuhal. Shine huvaari ni surguuli bolgon deer adil heregjeh bol sain
Дөрвөн улиралтай болох нь сурагчдын хэт ядрах байдлыг багасгаж магадгүй. Хүүхдийн эрүүл мэндийг бодсон өөрчлөлт байгаасай
Дөрвөн улиралтай болох нь сурагчдын хэт ядрах байдлыг багасгаж магадгүй. Хүүхдийн эрүүл мэндийг бодсон өөрчлөлт байгаасай
Нийслэл, орон нутгийн нөхцөл ялгаатай учраас тусад нь зохицуулсан нь зөв алхам гэж харж байна
Нийслэл, орон нутгийн нөхцөл ялгаатай учраас тусад нь зохицуулсан нь зөв алхам гэж харж байна
Нийслэл, орон нутгийн нөхцөл ялгаатай учраас тусад нь зохицуулсан нь зөв алхам гэж харж байна
Ene jil suragchdiin hicheeliin achaalal bagasah uu esvel zugeer l huvaariin oorchlolt uu gedeg ni hamgiin chuhal
Бие даалтын долоо хоногийг зөв ашиглавал хүүхдүүд өөрөө суралцах чадвараа хөгжүүлэх боломжтой
Haniad tomuuni uyiig tohiruulj amraltiig zohitsuulj baigaa ni zuv shiidel sanagdaj bn
Өвлийн амралт ахлах ангил 2 долоо хоног энэ бас арай юу жил болгон сайд нь солигддог уг үндэснээсээ илжирсэн улс төр ганц сурагчдын амралтаар тод харагдаж байна!
Хүүхдүүд өвлийн тэсгэм хүйтэнд яах юм бэ???!!
Hicheeliin jiliin huvaariig ingej uyan hatan gargah ni huuhduuded ch bagsh nart ch amar baih bolov uu