НИЙГЭМНийгэм мэдээ

Хуурамч линкээр дамжуулан гар утсыг зайнаас удирдах залилан эрчимжжээ

“Үнэгүй кино үзээрэй”, “Та азтан боллоо”, “Сугалаанд оролцож урамшуулал аваарай”, “Тэтгэмж олголоо”, “Мэдээллээ шинэчил” гэх мэт анхаарал татсан мэдээлэл бүхий холбоосыг цахим орчинд байршуулж, иргэдийг залилан мэхлэх тохиолдол нэмэгдэж байгааг анхаарууллаа.

Тодруулбал, иргэдийг хуурамч холбоос дээр даруулж, гар утсанд нь хортой программ суулгах замаар төхөөрөмжийг нь зайнаас удирдаж, банкны данснаас нь мөнгө шилжүүлэх шинэ төрлийн залилан эрчимжиж байгаа аж.

Иймд иргэдийг үл таних, сэжигтэй холбоос дээр дарахгүй байх, гар утсандаа аливаа аппликейшнийг зөвхөн албан ёсны Play Store болон App Store-оос татаж суулгахыг зөвлөж байна.

Мөн гар утасны дэлгэц гэнэт харлах, өөрөө үйлдэл хийх зэрэг сэжигтэй шинж тэмдэг илэрвэл интернэт холболтоо нэн даруй салгаж, банк болон цагдаагийн байгууллагад хандан, интернэт банкны үйлчилгээгээ түр хаалгах шаардлагатайг анхаарууллаа.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button