УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Танилц: У.Хүрэлсүхийг ажлаа өгөхийг дэмжээгүй найман гишүүн
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүд үг хэлж, асуулт асууж, хариулт авлаа. Улмаар Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөхийг хуралдаанд оролцсон 104 гишүүний 92 хувийн саналаар дэмжлээ.
Харин түүнийг чөлөөлөхийг найман гишүүн дэмжээгүй байна. Тухайлбал, У.Хүрэлсүхийг огцрохыг УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, Х.Ганхуяг, Ц.Идэрбат, С.Лүндэг, М.Нарантуяа, Н.Учрал, С.Эрдэнэболд, Р.Эрдэнэбүрэн нар дэмжээгүй, эсрэг санал өгсөн байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.