УЛС ТӨРУлс төрийн мэдээ

Төмөр зам, нүүрсний хэргийг тойрсон асуудлаар Түр хороо байгуулахаар 27 гишүүн гарын үсэг зураад байна

УИХ-ын гишүүн, Шадар сайд Н.Номтойбаяр “Бодь Интернэшнл” группын ерөнхий гүйцэтгэгчээр нь ажилласан Тавантолгой-Гашуунсухайт хил дамнасан төмөр зам, өмнөх нүүрсний хэргийн сонсгол, хянан шалгах өмнөх түр хорооны ажилласан байдлыг хянан шалгах Түр хороо байгуулахаар 27 гишүүн гарын үсэг зурсан гэдгийг мэдээллээ.

Тодруулбал, УИХ-ын О.Цогтгэрэл, С.Цэнгүүн, Д.Цогтбаатар, Ц.Туваан, Х.Тэмүүжин, Г.Очирбат, Ц.Мөнхбат, Б.Жаргалан, Л.Гантөмөр, Ш.Бямбасүрэн, Д.Батбаяр, Ц.Баатархүү, Т.Аубакир, Э.Болормаа, Х.Жангабыл, Г.Лувсанжамц, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Н.Номтойбаяр Д.Пүрэвдаваа, А.Ундраа, М.Сарнай, Б.Мөнхсоёл, Л.Ганзориг, Л.Энхнасан нар гарын зуржээ. Тухайн саналд 32 гишүүн гарын үсэг зурснаар УИХ-д өргөн барих боломжтой болох юм.

М.Жаргал

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button