НИЙГЭМНийгэм мэдээ

БНХАУ-аас 350.2 мянган тонн коксожсон хөх нүүрс хүлээн авч тээвэрлээд байна

Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн намраас эхлэн коксожсон хөх нүүрсийг БНХАУ-аас импортоор авч, гэр хорооллын айл өрхүүдийн дулааны хэрэгцээнд нийлүүлж байгаа билээ.

Нийт 367 мянган тонн коксожсон хөх нүүрс тээвэрлэхээс өнөөдрийн байдлаар 154 галт тэрэг буюу 350.2 мянган тонныг тээвэрлээд байгаа аж. Үлдсэн 16.8 мянган тонн хөх нүүрсийг дөрөвдүгээр сарын 20-ны дотор тээвэрлэж дуусгахаар төлөвлөжээ. 

Коксожсон хөх нүүрсийг Эрээн өртөөнөөс хүлээн авч тээвэрлэх ажлыг өнгөрсөн оны есдүгээр сарын 20-ноос өнөөдрийг хүртэл “Улаанбаатар төмөр зам” ХНН гүйцэтгэж байгаа юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button