Өрнийн зурхай (2026.11.29)

ХОНЬ: Чухал ажил байхгүй бол гэртээ бүгэхийн оронд найзуудтайгаа уулзаж цагийг өнгөрөө. Авьяасаа хөгжүүлэх, хийх дуртай зүйлдээ төвлөрч чадах боломж хай. Спортоор хичээллэх эсвэл дуртай хөгжмөө тоглох, дуулахыг зэргээр хүсэж байгаа зүйлээ л хий. Таны сонирхлыг татахуйц хүмүүсийн бүлэгт орж байгаа бол сонирхлыг тань улам өргөжүүлэх шинэ найз нөхөдтэй холбоо тогтоож чадна. Том хэмжээний олон нийтийн арга хэмжээнд оролцох нь танд гүн сэтгэгдэл төрүүлнэ.
ҮХЭР: Од эрхсийн нөлөө амьдралын сайн сайхныг мэдрэхэд тань зоригжуулах болно. Зугаацаж цэнгэх хүслээ үл харгалзан гэр бүлийнхэндээ хөгжилтэй байх төлөвлөгөө гаргахад анхаар. Энэ өдөр та гэр бүлээ төлөвлөхөд таатай. Үр хүүхдүүдтэйгээ цагийг өнгөрөөж, сайн холбоо тогтоох оролдлого амжилттай болно. Энэ амралтын өдрөө хүүхдүүдтэйгээ гадуур сайхан зугаалга хийж өнгөрүүлэх хэрэгтэй. Оройг гэр бүл, найз нөхөдтэйгөө зугаатай өнгөрүүлэх бололтой.
ИХЭР: Зав гарвал амралт зугаалгыг сонго. Таныг баярлуулах дотно хүмүүстэйгээ аль болох их цагийг өнгөрүүл. Гэрээсээ гарч, идэвхтэй амар. Агаар салхинд гарч гэр бүлтэйгээ цагийг өнгөрүүл. Оюун ухаанаа сэргээж, биеийн тамирын дасгал хий. Гэхдээ биедээ их ачаалал бүү өг. Эрүүл мэнддээ анхаарч бүрэн оношилгоонд ор. Үр хүүхэд хичээлдээ муудах эсвэл эргэн тойрон тань найз нөхөд ховордсон бол танд хувийн амьдралдаа анхаарах хэрэгтэйн дохио юм.
МЭЛХИЙ: Хайртай хүмүүсийн хооронд гэнэтийн зүйл тохиолдоно. Иймд танд хэцүү асуудал тулгарч магадгүй. Ямар ч асуудал гарсан сөрөг хариу үйлдэл үзүүлэх хэрэггүй. Харин оронд нь ирэх долоо хоногийнхоо ажлыг төлөвлөж, үр дүнд нь анхаар. Гэр орныхоо шинэ өнгө төрхөд анхаарал тавь. Магадгүй тэгвэл ямар нэгэн асуудлаас хол байна.
АРСЛАН: Энэ өдөр хайрын харилцааг романтик байлгахаа од эрхэс амлаж байна. Хувийн ур чадвар, бүтээлч байдлыг од эрхэс дэмжинэ. Эргэн тойронд тань буй сайхан зүйлс таны гоо сайхны мэдрэмжийг нэмэгдүүлж, уран бүтээл хийх сэдлийг төрүүлнэ. Гэхдээ та хэт тодрох гээд хэрэггүй. Биеэ аль болох энгийнээр авч яв. Бие даасан үзэл бодлоор өөрийн замаа сонго. Хөнгөн хялбар арга зам бүү хай.
ОХИН: Энэ үе хайр дурлал болон аялал зугаалгад тохиромжтой байна. Хайрын адал явдал танд нууцлаг баяр хөөрийг авчирна. Хайр дурлал ямар ч асуудлаас илүү сэтгэл хөдөлгөсөн мэдрэмжийг өгөх болно. Хэрэв та илүү тогтвортой харилцааг хүсэж байгаа бол найрсаг, хүлээцтэй зан чанар хэрэгтэй. Хэрэв та гэртээ дэмий хэвтэж цагийг өнгөрөөхийг хүсвэл өөрийгөө бүү тайтгаруул. Харин үүний оронд хаа нэгтээ салхинд гарч аялах нь хамгийн шилдэг сонголт байх болно.
ЖИНЛҮҮР: Зарим найзууд тань цагийг хөгжилтэй өнгөрөөх таны саналыг хүлээж авахгүй байж магадгүй. Тэдэнтэй маргалдахын оронд өөрийнхөө зөв гэж бодсон замаар явах нь танд илүү их аз жаргалыг өгөх болно. Хайртай хосуудын хооронд сэтгэл зовоосон зүйл бий болно. Сэтгэл хөдлөлөө шууд илэрхийлэхийн оронд тайван байж өөрийн сөрөг мэдрэмжийнхээ учир шалтгааныг ол. Хөгжөөнт тэмцээн эсвэл уран бүтээлийн тоглолт үзэх зэрэг нь таны сэтгэл зүрхийг тайвшруулж амралтын өдрөө хөгжилтэй өнгөрөөхөд тусална.
ХИЛЭНЦ: Ажлын хажуугаар гэр бүлдээ хүлээх хариуцлагаа сулруулахгүй байх нь нэлээд хүндрэлтэй байх бололтой. Ийм үед гэр бүлийн гишүүдийн хэн нэгнээс гомдол сонсох магадлалтай. Гэхдээ эцсийн эцэст гэр бүл, эрүүл мэндийн асуудлаа ор тас орхиж болохгүйг анхаар. Дотнын хүн таныг найдваргүй, итгэлгүй байдлаар мэдэрч магадгүй. Учир нь тэр хүн тоогдохгүй, үл ойшоогдож байгаа гэж бодно. Хэт амттай эсвэл өөх тостой хоолноос татгалзаж, эрүүл амьдралын дэглэм барьж эхлэх хэрэгтэй.
НУМ: Өнөөдөр хувийн харилцаа ба эрүүл мэндээ бэхжүүлэхэд анхаар. Хайр дурлалын асуудлаа амжилттай шийдэх магадлалтай. Ганц бие хүмүүсийг найдлага төрүүлсэн учрал хүлээж байна. Удаан үргэлжлэхгүй хөнгөн сээтэгнэлээс хол байх хэрэгтэй болно. Эрүүл мэнддээ анхаар. Эрүүл агаарт гарч эрчимтэй хөдөлгөөн хийх нь таны дархлааг бүхнээс илүү дэмжинэ.
МАТАР: Санаа зовоосон хэцүү асуудлуудад өөрийгөө буруутгах болно. Хэдий тийм боловч өглөө юу ч болсон орой гэхэд бүх юм шийдэгдэж та баяр хөөртэй болох болно. Таны нөхөрлөл түншлэлд саад болох ч удахгүй энэ харилцаатай холбоотой асуудал шийдэгдэнэ гэдэгт итгэ. Харин гэр бүлийн асуудалдаа санаа тавих зав гарга. Хүүхдүүдийн боловсролын чанарт анхаарал хандуул. Биечлэн шалгах юм бол нэлээд чухал зүйлийг ойлгох бололтой.
ХУМХ: Гэр бүлийн харилцаа таны эмх цэгц, цэвэр цэмцгэр байдлаас хамаарна. Сэргэж тайвшрахын тулд өөрийн уран сэтгэмжээ ашиглаж чадвал танай эргэн тойрон тохилог тайван уур амьсгал бүрдэнэ. Од эрхсийн нөлөөгөөр та сайхан сэтгэлтэй байх нь ойр дотнынхоо хүмүүст хангалттай сэтгэл ханамжийг өгөх болно. Бусдын хэлсэн үгэнд хэт эмзэглэх хэрэггүй. Таныг сайхан хайр дурлал хүлээж байх тул аз жаргалтай байна.
ЗАГАС: Амьдралын амтыг мэдрэх хамгийн сайхан цаг ирсэн байна. Хэдий та хайртай хүндээ бэлэг авч өгөх хүсэлтэй байгаа ч зарцуулах мөнгөний хэмжээ их байгаа нь санааг тань зовооно. Жижиг сажиг зүйлс ч сэтгэлээсээ өгсөн бол хүнийг баярлуулж болно гэдгийг бодож үз. Өөрийн муу зуршлаа сайтар анхаарч, эрүүл шинэ хүнс хэрэглэж, дасгал хөдөлгөөн сайн хийгээрэй. Эцэг эхчүүд ажлаасаа болж хүүхдээсээ хөндий байгаа бол илүү их анхаарал тавихыг хичээ.
Д.МАРАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.