Европын холбоо болон бусад тал татгалзсанаар COP31-ийн гэрээ нуран уналаа
Туркийн Анталяа хотод өнгөрсөн долоо хоногт эхэлсэн НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн конвенцын Талуудын 31 дэх бага хурал (COP31) хугацаандаа тохиролцоонд хүрч, гэрээнд гарын үсэг зурж чадаагүй. Ийм учир оролцогч талууд хугацаа сунган хэлэлцсэн юм. Тэгвэл ням гарагт /2026.11.22/ COP31-ийн ерөнхийлөгч болох Турк, Австралийн дэвшүүлсэн тохиролцоог дэмжихээс Европын холбоо гэх мэт оролцогч тал татгалзсан байна. Тэрхүү тохиролцоог уурын өөрчлөлттэй тэмцэх хүчин чармайлтыг урагшлуулахад хэтэрхий сул заалтуудтай байна гэж үзжээ.
НҮБ-ын Цаг уурын өөрчлөлтийн конвецын түүхэн дэх хамгийн урт бага хурал болсон COP31 ийнхүү тохиролцоогүй хүрч чадсангүй. Бага хурлын ерөнхийлөгчөөр ажиллаж буй Мурат Курум “Одоо хийх зүйл үлдсэнгүй. Хийж чадах бүхнээ хийсэн” гэж хэлжээ. Талууд үг хэлж дуусаагүй байх үед тэр хурлын танхимыг орхин гарсан байна. COP31-ийн Австралийн ерөнхийлөгч Крис Боуэн уулзалтын үр дүн урам маш хугармаар явдал боллоо гэжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш “Цаг уурын хямралын нөхцөл байдал арга хэмжээ авахыг шаардаж буй үед засгийн газрууд босож ирнэ хэмээн найдаж байсан бүх хүмүүсийн хамт би маш их бухимдаж байна” гэсэн юм.
Хамгийн сүүлд Цаг уурын өөрчлөлтийн конвецын COP ямар нэгэн шийдэлд хүрэлгүй дуусаж байсан тохиолдол 2009 оны Копенхагений хурлаар л гарч байжээ.
НҮБ-ын байгаль орчны байгууллага аравдугаар сард мэдэгдэл хийхдээ дэлхийн дундаж температур аж үйлдвэрлэлийн хувьсгалаас өмнөх үетэй харьцуулахад цельсийн 1.5 хэмээс илүү нэмэгдэх төлөвтэй байгааг баталж мэдэгдэл хийсэн юм. 2015 оны Парисын COP-оор улс орнууд дундаж температурын өсөлтийг 1.5 хэмд барихаар тохиролцсон билээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.