ЭШ-ын үеэр үүссэн будилааны дараа БНСУ-ын Боловсролын сайд огцорлоо
Өнгөрсөн долоо хоногт БНСУ-д их сургуулийн элсэлтийн шалгалт явагдаж, хиймэл оюун ухаан ашиглан хуулахаас сэргийлэхийн тулд тус улсын албан тушаалтнууд өргөн хүрээтэй арга хэмжээ авсан. Хуулахаас сэргийлэх арга хэмжээтэй холбогдуулан олон нийтэд будилаан үүссэн тул БНСУ-ын Боловсролын сайд Чой Кё Жин ням гарагт /2026.11.22/ огцрох хүсэлтээ өгчээ. Түүний хүсэлтийг Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч И Жэ Мён нэг цагийн дотор хүлээн авсан байна.
Тус улсын Боловсролын яам мэдэгдэл гаргаснаар Чой Кё Жин “Шалгалтын бэлтгэл ажлын явцад сүүлийн мөчид өөрчлөлтүүд хийсэн нь олон нийтэд, ялангуяа шалгалт өгөгчдөд хүндрэл учрууллаа” гэж хэлжээ. Энэ будилаанд будилаанд хариуцлага хүлээн, ажлаа хүлээлгэн өгнө гэж тэр мэдэгдэл хийсэн байна. БНСУ-ын Боловсролын яам эхэндээ ухаалаг шил ашиглан хуулахаас сэргийлэх арга хэмжээнд анхаарч ажиллаж байжээ. Тэгвэл шалгалт болохоос өмнө Өмнөд Солонгосын татварын мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтад хамгийн өндөр оноо авсан шалгуулагч хиймэл оюун ухаанаас хуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн юм. Үүний улмаас бусад дэвшилтэт технологи ашиглан хуулахаас сэргийлэх арга хэмжээнд бэлтгэж эхэлжээ.
Тухайлбал шалгалт эхлэхээс хоёр хоногийн өмнө Өмнөд Солонгос хуулахаас сэргийлж 8,400 ажилтан нэмэлтээр дайчлах болсноо мэдэгдсэн юм. Мөн шалгалт өгч буй сурагч нар хувцасны товч дээрээ наалт наах гэх мэт арга хэмжээ авахыг шаарджээ. Шалгалт болохоос нэг хоногийн өмнө дахин өөрчлөлт хийж, сурагч нарыг хувийн үзэг, алдаа засах тууз, баллуур, механик харандааны гол зэрэг зүйлсийг авч ирэхийг хориглосон юм.
Эх сурвалж: Korea Times













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.