Гадаад мэдээДЭЛХИЙ

Мафийн хэрэгтэй нэр холбогдон шалгагдаж байсан Италийн цагдаагийн газрын дарга асан амиа егүүтгэжээ

Италийн цагдаагийн газрын дарга асан Жанни Де Женнаро 1992 онд мафийн эсрэг тэмцэж байсан нэрт шүүгчийн амийг хөнөөсөн хэргийн мөрдөн шалгалтад саад учруулахыг оролдсон хэмээн шалгагдаж байсан юм. Тус улсын эх сурвалжууд мэдээлснээр Де Женнаро амиа егүүтгэжээ.

Тэрээр  2000-2007 онд Италийн Үндэсний цагдаагийн газрын даргаар ажиллаж байв. Италийн аюулгүй байдлын салбарын хамгийн нөлөө бүхий албан тушаалтнуудын нэг байсан тэр зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх ажилд голлох үүрэг гүйцэтгэсэн.

1992 онд Палермо хотод автомашинд тавьсан тэсрэх бөмбөг дэлбэрч, мафийн эсрэг тэмцэж байсан шүүгч Паоло Борселлино болон түүнийг хамгаалж явсан цагдаагийн таван алба хаагчийн амь насаа алдсан хэрэг гарч байжээ. Уг хэргийн мөрдөн шалгалтад саад учруулахыг оролдсон хэмээн Де Женнарог шалгаж байсан юм. Шалгалтын хүрээнд долоо гаруй хоногийн өмнө Сицилийн Калтаниссетта хотын прокурорууд түүнийг гэрийн хорионд оруулах хүсэлт гаргасан байжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button