Э.Энхдэлгэрэх“Miss Universe Mongolia 2026” үндэсний тэмцээний зохион байгуулагчдыг шүүхэд өгнө

“Miss Universe Mongolia 2026” тэмцээний үндэсний ялагчаар тодорсон Э.Энхдэлгэрэхийг олон улсын “Дэлхийн мисс” тэмцээнд оролцуулахгүйгээр өөр оролцогчоор сольсон асуудал шүүхийн шатанд хүрэхээр болжээ.
Тодруулбал, үндэсний ялагч болсон Э.Энхдэлгэрэх өөрийг нь тэмцээнээс хасаж, олон улсын тэмцээнд оролцох эрхийг нь цуцалсан шийдвэрийг эсэргүүцэн шүүхэд хандахаар болсон байна. Тус тэмцээн 2026 оны есдүгээр сард зохион байгуулагдаж, есдүгээр сарын 22-нд Э.Энхдэлгэрэхийг үндэсний ялагчаар тодруулсан.
Улмаар тэрбээр Монгол Улсаа төлөөлөн “Miss Universe”-ийн 75 дахь удаагийн олон улсын тэмцээнд оролцох эрх авсан юм. Гэвч аравдугаар сарын 6-нд “Miss Universe Mongolia” байгууллагын албан ёсны хуудсаар дамжуулан О.Намуун Монгол Улсыг төлөөлөн оролцох болсон тухай мэдээлсэн нь олон нийтийн анхаарлыг татсан.
Гэрээг цуцалсан шалтгааныг тодорхой тайлбарлаагүй хэмээн мэдээлжээ. Харин зохион байгуулагч байгууллагын зүгээс үндэсний ялагчийг сольсон асуудлаар мэдэгдэл гаргахдаа Э.Энхдэлгэрэхийн эрүүл мэндийн байдалтай холбоотой асуудал болон түүнд холбогдох асуулт, анхааруулгыг өмнө нь хүргүүлсэн боловч хариу тайлбар ирүүлээгүй гэж тайлбарласан байна. Тиймээс дэд байрт шалгарсан О.Намууныг тус тэмцээнд илгээх байр суурь илэрхийлжээ.
Э.Энхдэлгэрэх хуулийн багтайгаа хамтран уг асуудлаар шүүхэд хандахаар болсон бөгөөд одоогоор материалаа бүрдүүлж байгаа аж.
Б.Гэгээ






АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.