СпортСПОРТ

Монголын тамирчид Дэлхийн аваргаас таван алт, гурван мөнгө медаль хүртлээ

Жюү Жицүгийн бүсний ангилалтай өсвөр үе, залуучуудын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо үргэлжилж байна. Тус тэмцээнд Монгол Улсын тамирчид таван алтан медаль, гурван мөнгөн медаль хүртлээ.

Алтан медалийн эзэд,

  • Эрдэнэбат Өлзийбаатар- Хөвгүүдийн TEEN, саарал бүс, -50 кг, "Баялаг" клуб
  • Номун-Эрдэнэ Хишигтогтох- Охидын YOUTH, цэнхэр бүс, -82 кг, "Баялаг" клуб
  • Анударь Баасанцог- Охидын TEEN, саарал бүс, -80 кг, "Thunder BJJ" академи
  • Номин-Эрдэнэ Отгонбаатар- Охидын TEEN, улбар шар/ногоон бүс, -68 кг "Баялаг" клуб
  • Ариунхүслэн Баасандаш Охидын TEEN, улбар шар/ногоон бүс, -80 кг "Баялаг" клуб тус тус хүртжээ.

Мөнгөн медалийг,

  • Тулга-Эрдэнэ Мөнхбаяр Хөвгүүдын INFANT, улбар шар бүс, -50 кг, "Эрхэс" академи
  • Энхнаран Баттөмөр Охидын TEEN, шар бүс, -57 кг "Баялаг" клуб
  • Анударь Даваажаргал Охидын TEEN, шар бүс, -68 кг, Сүхбаатар аймаг

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button