НИЙГЭМНийгэм мэдээ

Хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн З.Мадинаг ₮100 мянгаар торголоо

Цахим орчинд ₮10 саятай холбоотой мэдээлэл нь түгсэн иргэн З.Мадина хар тамхи хэрэглэсэн болох нь тогтоогдож, хэргийг шүүхэд шилжүүлсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл З.Мадинад холбогдох хэргийг Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх өнөөдөр хэлэлцсэн байна. Улмаар Зөрчлийн хуулийн 5-р зүйлийн 1.3 дахь хэсэгт заасны дагуу 100 нэгж буюу 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Зөрчлийн тухай хуулийн 5-р зүйлийн 1.3-т "Мансуурсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна" хэмээн заасан байдаг.

Хэргийг эргэн сануулбал, Иргэн "М" нь хар тамхи, мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн нь мөрдөн шалгах ажиллагааны явцад ил болсон. Улмаар тухайн хэргийг Цагдаагийн байгууллага шалгаж дуусаад шүүхэд шилжүүлээд байсан юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button