СпортСПОРТ

Танилц: Чансаа оноогоор тэргүүлж буй 10 бөх

МҮБХ-ноос албан ёсоор зохион байгуулсан барилдаанд үзүүлсэн амжилт, даваагаар нь чансаа оноо олгож эхэлсэн. Тэгвэл шинэчлэгдсэн бөхчүүдийн чансаа оноог Монгол Улсын аварга О.Хангай 4750 оноогоор хол тасархай тэргүүлж байна. Тус чансааг тооцохдоо энэ оны наймдугаар сарын 28-ны өдрөөс хойш барилдаануудад гаргасан амжилтаар тооцжээ.

Чансааны удаах байруудад,

  • Улсын арслан Ц.Бмяба-Отгон 2700 оноо
  • Улсын харцага Э.Даш 2300 оноо
  • Улсын начин Б.Түмэндэмбэрэл 2050 оноо
  • Улсын начин Э.Сумъяабат 2000 оноо
  • Улсын начин Б.Гончигсүрэн 2000 оноо
  • Аймгийн арслан Г.Мөнхбаяр 2000 оноо
  • Аймгийн арслан С.Жавхлан 2000 оноо
  • Улсын арслан Э.Батмагнай 1900 оноо
  • Аймгийн хурц арслан Ц.Төмөрцоож 1750 оноогоор эхний 10 байрт жагсаж байна.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button