Амралтын өдрөө урлаг, соёлтой өнгөрүүлээрэй | Энэ долоо хоногийн онцлох хөтөлбөрүүд

Амралтын хоёр өдөр гэдэг ажлын ачаалал, өдөр тутмын завгүй амьдралаас түр хөндийрч, өөртөө болон хайртай хүмүүстээ цаг гаргах боломж юм. Театрын тайзнаа амилсан сонирхолтой жүжиг, сонгодог хөгжмийн тоглолт, хүүхдийн хөтөлбөр, уран бүтээлчдийн үзэсгэлэн гээд энэ өдрүүдэд сонгох зүйл цөөнгүй байна.
Тэр дундаа Жорж Оруэллийн алдарт зохиолоос сэдэвлэсэн “Амьтны ферм” метадрамын жүжиг энэ удаагийн хөтөлбөрийн онцлох бүтээлээр нэрлэгдэж байна. Театрын тайзнаа: Эрх мэдэл, эрх чөлөөний тухай “Амьтны ферм”
- Хэзээ: Арваннэгдүгээр сарын 14, 15-ны 19:00 цагт
- Хаана: Тусгаар тогтнолын ордон
- Тасалбар: 40,000-80,000 төгрөг
- Насны ангилал: 16+
Амьтад хүн шиг ярьж, өөрсдийн эрх чөлөөний төлөө тэмцэж, шинэ нийгэм байгуулахаар шийдвэл юу болох бол? Английн зохиолч Жорж Оруэллийн “Амьтны ферм” зохиол яг энэ асуултаар дамжуулан эрх мэдэл, шударга ёс, тэгш эрхийн тухай гүнзгий асуудлыг хөнддөг. Зохиолын үйл явдал нэгэн фермд өрнөнө. Хүн эзнийхээ дарлал, мөлжлөгт туйлдсан амьтад бослого гаргаж, түүнийг фермээсээ хөөн гаргана. Ингээд тэд өөрсдөө хөдөлмөрлөж, хэн ч бусдаасаа илүү эрх мэдэлтэй байх ёсгүй гэсэн зарчимд тулгуурласан шинэ нийгэм байгуулахаар зорьдог. Гэвч бүх амьтанд эрх тэгш байдал амласан шинэ тогтолцоо цаг хугацааны явцад өөрчлөгдөж эхэлнэ.
Эрх мэдэл цөөнхийн гарт төвлөрч, анх тунхагласан зарчмууд нь аажмаар алдагдана. Эцэст нь өчигдрийн дарлагчдыг эсэргүүцэж байсан амьтад өөрсдөө шинэ дарангуйллын өмнө зогсох болно. Энэ бол зөвхөн амьтдын тухай үлгэр биш. Эрх мэдэлд хүрэх хүсэл хүний ухамсар, үнэт зүйлсийг хэрхэн өөрчилдөг, шударга ёс, эрх чөлөөг уриа болгон ашиглаж болохыг ёгтлон харуулсан бүтээл юм.
Үзэгчдэд “Эрх мэдэл хэний гарт байна вэ?”, “Тэгш эрхийг тунхагласан нийгэм яагаад өөрөө дарангуйлалд хүрдэг вэ?” гэх асуултыг үлдээнэ.
-Хүүхдүүдтэйгээ үзэх жүжиг, хөтөлбөрүүд-
“Намайг дурсаарай, Коко” хүүхдийн жүжиг
- Хэзээ: Арваннэгдүгээр сарын 14-ний 11:00 цагт
- Хаана: Улаанбаатар театр
Бяцхан үзэгчидтэйгээ театрын орчинд нэгэн өглөөг өнгөрүүлэхийг хүсвэл хүүхдийн жүжгийг сонгож болно. Хүүхдүүдийн төсөөлөл, сонирхлыг хөгжүүлэх урлагийн бүтээл үзэх нь амралтын өдрийн нэгэн сайхан сонголт байх болов уу.
-Урлагийн бүтээлээр аялъя-
“HUMAN” үзэсгэлэн
- Хэзээ: Арваннэгдүгээр сарын 14-20
- Нээлт: 14-ний 14:00 цагт
- Хаана: Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей
Монголын арьсан урлагийн “Хүрэл буга” нийгэмлэг байгуулагдсаны 10 жилийн ойд зориулан уран бүтээлч Н.Мөнхтуул анхны бие даасан “HUMAN” үзэсгэлэнгээ дэлгэх гэж байна. Арьсан урлалын өвөрмөц хийц, уран бүтээлчийн ертөнцтэй танилцахыг хүссэн хүмүүст зориулсан сонирхолтой үзэсгэлэн юм.
Сонгодог хөгжмийн үдэшээр аялахыг хүсвэл The World of Classical Music арга хэмжээг сонгож болох юм.
- Хэзээ: Арваннэгдүгээр сарын 14-ний 17:00 цагт
- Хаана: Соёлын төв өргөө
“Classic Night” концерт Сонгодог хөгжмийн аялгуугаар амралтын өдрийнхөө үдшийг эхлүүлэх боломжтой. Хөгжмийн урлагийн үнэ цэнтэй бүтээлүүдийг нэг дороос сонсож, өдөр тутмын хэмнэлээс түр холдохыг хүссэн хүмүүст тохирох хөтөлбөр.
- Хэзээ: Арваннэгдүгээр сарын 14-ний 18:00 цагт
- Хаана: Улсын филармони
Улсын филармонийн Симфони найрал хөгжмийн сонгодог хөгжмийн тоглолт. Сонгодог хөгжмийн бүтээлүүдийг амьд найрал хөгжмийн гүйцэтгэлээр сонсохыг хүсвэл энэ үдшийг сонгоорой.
-С.Сэрчмаа – “Эрх саран” тоглолт-
Дуучин С.Сэрчмаагийн уран бүтээлүүдийг нэгэн үдэш сонсох боломжтой. Амралтын өдрүүдээ хэрхэн өнгөрүүлэх нь таны сонголт. Шинэ үзэсгэлэн үзэж, театрын тайзнаа өрнөх үйл явдлаас өөрийгөө сорьж, сонгодог хөгжмийн аялгуунд түр саатаж ч болно.
- Хэзээ: Арваннэгдүгээр сарын 14-ний 19:00 цагт
- Хаана: ASA Arena













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.