НИЙГЭМНийгэм мэдээ

Б.Пүрэвдагва: Цас орж, “Black Friday” давхацсан учир замын хөдөлгөөний ачаалал нэмэгдэх эрсдэлтэй байна

Өнөөдөр буюу 11-р сарын 13-ны өдөр Улаанбаатар хотод их хэмжээний цас орох төлөвтэйг Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлсэн.

Тэгвэл хотын дарга Б.Пүрэвдагва "Улаанбаатар хотод цас орно. Үүний зэрэгцээ өнөөдөр зарим томоохон худалдааны төвд “Black Friday” хямдралын арга хэмжээ зохион байгуулж буйтай холбоотойгоор замын хөдөлгөөний ачаалал эрс нэмэгдэх төлөвтэй байна" гэлээ.

Улмаар иргэд, жолоочдыг зорчих цагаа урьдчилан төлөвлөж, хөдөлгөөний ачааллыг харгалзан маршрутаа сонгож, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангаж, замын хөдөлгөөнд анхаарал, болгоомжтой оролцохыг уриаллаа.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button