Судалгаа: Үнээний бөгсөн дээр нүд зурах нь араатанд бариулах магадлалыг бууруулдаг
Африкт малчид үнээ рүү нь араатан амьтан дайрахаас сэргийлж бөгсөн дээр нь нүд зурдаг байна. Эрдэмтдийн явуулсан судалгаа ингэж будах араатанд бариулах тохиолдлыг бууруулдаг болохыг харуулжээ. Тодруулбал “Nature Communications Biology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд ийм үр дүн ажиглагдсан байна.
Тодруулбал Ботсвана улсад явуулсан тус судалгаанд 14 сүргийн 2,061 толгой үнээг хамруулжээ. Эрдэмтэд 683 үнээний бөгсөн дээр нүд зурсан байна. Үнэхээр араатан дайрах магадлал буурдаг эсэхийг судлахын тулд эрдэмтэд мөн хэсэг үнээнүүд дээр хоёр огтлолцсон зураас зурж, үлдсэн тоо үнээнүүд дээр юу ч зураагүй юм.
Өдрийн цагаар үнээнүүд араатанд бариулах эрсдэл нь ижил төстэй газруудад бэлчжээ. Дөрвөн жил үргэлжилсэн тус судалгааны үр дүнд бөгсөн дээр нь нүд зурсан 683 үнээний нэг нь ч араатанд бариулаагүй юм. Харин юу ч будуулаагүй 835 үнээний 15 нь араатанд бариулжээ. Бие дээрээ огтлолцсон зураастай үнээнүүдийн дөрөв нь араатанд бариулсан байна. Судалгааны явцад эдгээр үнээнүүд нэг нэгэн дундаа холилдож бэлчсэн юм. Ийм учир сүргээр нь нүд зурсан үнээнүүд рүү араатан дайрахгүй эсэхийг шинжлэх шаардлагатайг судалгааг бичсэн эрдэмтэд онцолж байжээ.
Эх сурвалж: Smithsonian Magazine













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.