НИЙГЭМНийгэм мэдээ

Терроризмтой тэмцэх зөвлөл: "Тэсрэх бөмбөг байрлуулсан" гэх худал мэдээлэл өгч байна

Энэ сарын 10-нд "Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн Улаанбаатар дахь салбар сургуулийн байранд тэсрэх бөмбөг байрлуулсан" гэх мэдээллийн дагуу цагдаа, тагнуулын байгууллагууд шалгаж байгаа. Тэгвэл сүүлийн үед нисэх буудал, агаарын хөлөг, эрүүл мэнд, боловсролын байгууллага зэрэг олон нийтийн газар тэсрэх бөмбөг байрлуулсан гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдэх болсон. Үүнтэй холбоотойгоор Терроризмтой тэмцэх зөвлөлөөс сэрэмжлүүлэг гаргажээ.

Тус сэрэмжлүүлэгт "Терроризмтой тэмцэх зөвлөл болон түүний бүрэлдэхүүн байгууллагууд тухай бүр зохих хариу арга хэмжээг авч, хуурамч дуудлага, мэдээлэл өгсөн этгээдүүдийг тогтоон холбогдох шалгалтын ажиллагааг явуулж байна. Террорист үйлдлийн талаар зориуд худал мэдээлэх гэмт хэрэг үйлдсэн этгээдийг 1-5 жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэдэг тул энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохоос сэргийлж, худал мэдээлэхгүй, өөрийн үзэл бодол, байр суурийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр илэрхийлэх, хэвлэн нийтлэхдээ террорист үйл ажиллагаанд олон нийтийг уриалах, түүнийг нийтийн өмнө зөвтгөх, хатгахгүй байхыг иргэд, олон нийтэд сэрэмжлүүлж байна" гэлээ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button