НИЙГЭМНийгэм мэдээ

Хүннү хотын бүтээн байгуулалтад 2027-2030 оны төсөвт ₮382 тэрбумыг тусгажээ

Монгол Улсын Их Хурлаас 2024 оны зургаадугаар сард “Шинэ Зуунмод” хотын эрх зүйн байдлын тухай хуулийг баталж, “Хот байгуулах тухай” УИХ-ын 76 дугаар тогтоолоор Шинэ зуун мод хотыг Улаанбаатар хотын төвлөрлийг бууруулах зорилгоор Чингис хаан олон улсын нисэх буудлыг түшиглэж байгуулахаар болсон.  Төв аймгийн Сэргэлэн, Алтанбулаг сумын нутаг дэвсгэрт байрлах 31,5013 га газрыг хамрах, нийт 150 мянган хүний төвлөрөл бүхий, 80 мянга гаруй ажлын байрыг бий болгох зорилттой уг хотыг бүхэлд нь цахилгаанаар хангах 6.4 га бүхий  “Сэргэлэн” дэд станц ашиглалтанд ороод буй.

Хүннү хотод өнгөрсөн жилүүдэд 253 тэрбум төгрөгийн дэд бүтцийн ажил хэрэгжүүлжээ

"Шинэ зуун мод" гэх нэрийг хуучин Зуунмод хоттой андуурагдах эрсдэлтэй гэх үндэслэлээр Хүннү болгон өөрчилжээ. Одоогоор хотын захирагчийн үүрэг гүйцэтгэгчээр М.Батбаяр ажиллаж байна.

Хүннү хотын инженерийн дэд бүтцийн бүтээн байгуулалтад 2022-2026 онд улсын болон нийслэлийн төсвөөс нийт 253 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байна. Үүнээс цахилгаан хангамжийн ажил 95 хувь, ус хангамж 86 хувь, мэдээлэл холбоо 85 хувь, инженерийн бэлтгэл 75 хувь, ариутгах татуурга 40 хувь, дулаан хангамж 20 хувийн гүйцэтгэлтэй байна.

Хүннү хотын 2027-2030 оны төсөвт 382 тэрбум төгрөгийг тусгажээ

Улмаар 2027 онд 630 хүүхдийн суудалтай сургууль, 240 хүүхдийн ортой цэцэрлэг, өрхийн эрүүл мэндийн төв байгуулахаар төлөвлөж, 2028 он гэхэд эхний ээлжийн 5000-7000 оршин суугчийг хүлээн авах зорилт тавьсөн бөгөөд улсын төсвөөс 382 тэрбумыг тусгасан байна. Мөн ШУТИС-ийн Механик, тээврийн сургууль болон Олон улсын инженерийн сургуулийн салбарыг байгуулахаар бэлтгэж байгаа аж.

Майдар хот: Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт, Хөшигийн хөндийн Хүннү хотоос ойролцоогоор 20 км зайд байгуулахаар төлөвлөсөн эко хот юм. Төслийг 2011 оноос санаачилж, 2020 онд УИХ-ын 55 дугаар тогтоолоор албан ёсоор байгуулахаар шийдвэрлэж байсан.

Шинэ Хархорум хот: Өвөрхангай, Архангай аймгийн нутаг дахь Орхоны хөндийд байгуулахаар төлөвлөсөн. 2022 онд санаачилж, 2023 оны нэгдүгээр сарын 12-нд УИХ-ын тогтоолоор байгуулах шийдвэр гаргасан бөгөөд өнгөрсөн хугацаанд нийт 65 тэрбум төгрөг, 2027 оны төсөвт 5 тэрбум төгрөг тусгасныг УИХ-ын гишүүн С.Цэнгүүн хотын бүтээн байгуулалт бодит шатандаа хүрээгүй байхад захиргааны бүтэц, ажилтнуудын зардалд их хэмжээний хөрөнгө зарцуулж байгааг шүүмжилж байсан удаатай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button