НИЙГЭМНийгэм мэдээ

Р.Пүрэвдагва: Бөхийн өргөө хаань сэнтий биш. Бууж ирээд шагналаа өгвөл өг эсвэл боль

Саяхан болсон "Чингис хаан" цомын төлөөх барилдааны түрүү, үзүүр болон их шөвөгт шалгарсан бөхчүүдийг индэр өөд гарахын өмнө "хөлстэй гарыг нь арчуулсан" гэх мэдээлэл цахим орчинд нийтлэгдсэн. Тэгвэл энэ талаар Р.Пүрэвдагва "Монгол бөхийн өргөө бол улс төрийн хааны сэнтий биш. Бууж ирээд шагналаа өгвөл өг өгөхгүй бол боль.

Гар барихаа хүрэх юм бол "бидний гар бохир уу, бөхчүүдийн гар бохир уу" гээд ард түмнээсээ асуугаад үзээрэй. МҮБХ та нар эд нарт манай бөхчүүд бохир шүү гээд хэлчихсэн юм уу. Бүр нэг зэвүү хүрээд байх юм" гэжээ.

Харин МҮБХ-ноос дараах тайлбарыг гаргасан. Тухайлбал "Монгол үндэсний бөх бол олон зууны турш бидэнд уламжлагдан ирсэн үнэт өв соёлын нэг бөгөөд нийгмийн хөгжил, цаг үетэйгээ нийцэн хөгжиж байх ёстой. Үндэсний бөхийн барилдаан 6-8 цаг завсарлагагүй үргэлжилж бөхчүүд хүчийг шавхан барилдаж байгаа энэ үед ариун цэвэрт зайлшгүй анхаарах шаардлагатай.

МҮБХ энэ жилийн Улсын баяр наадмаас эхлэн амжилттай барилдсан бөхчүүдийг үзэгч олон нийт болон барилдаан хамтран зохион байгуулагчидтай барилдааны дараа гар барин талархал илэрхийлэхэд ариутгалын бодисоор гарыг нь арчуулж байгаа болно. Энэ нь тухайн бөхийг болон бусдыг ч таагүй байдалд оруулахгүй зайлшгүй шаардлагатай ахуйн соёлын нэг. МҮБХ Монгол бөхийн өргөө болон бусад зал танхимын (орон нутагт зохиогдох барилдаануудад) бүх шатны барилдаанд гар арчих дадлыг хэвшүүлэх ажлыг хэрэгжүүлж ажиллана" гэсэн юм.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button