Гадаад мэдээДЭЛХИЙ

“Nvidia”-г үүсгэн байгуулсан Жэнсен Хуанг дуулиант хэргийн улмаас ажлаа хүлээлгэн өгсөн нь том үр дагавар авчирна

“Nvidia” компанийг 33 жилийн өмнө үүсгэн байгуулсан Жэнсен Хуанг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэх дуулиант хэрэгт холбогдсоны дараа гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өглөө. Тэрбээр БНХАУ-ын талд тагнуул хийж байсан Алис Хуанг нэртэй эмэгтэй болон “Nvidia”-гийн эрүүл мэндийн албаны дэд ерөнхийлөгч Кимберли Пауэллтэй гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн гэж хэвлэлүүд мэдээлсэн. Түүнийг ажлаа хүлээлгэн өгсний дараа гурав дахь гэр бүлээс гадуурх харилцаа байсан гэх мэдээллийг хоёр эх сурвалж “Reuters” агентлагт хэлжээ.

Жэнсен албан тушаалаа хүлээлгэн өгсөн нь хиймэл оюун ухааны салбарын өсөлтийн хөдөлгөгч хүч болж буй компаниудын нэг болох “Nvidia”-гийн хувьд хар дарсан зүүд мэт долоо хоногийг өндөрлүүлсэн явдал боллоо. Түүний албан тушаалаа хүлээлгэн өгсөн шийдвэр АНУ-ын микрочип экспортын бодлого болон хиймэл оюун ухааны салбарт томоохон үр дагавар авчирна.

Тэрбээр БНХАУ-ын зах зээлд нэвтрэх боломжийг хадгалахын төлөө ажиллаж ирсэн. Мөн Жэсен АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай ойр дотно харилцаатай хүмүүсийн нэг юм. “New York Times” сонин мэдээлснээр Трамп мягмар гарагт /2026.11.10/ Жэнсентэй утсаар ярихдаа түүнийг албан тушаалаа хадгалж үлдэхийн төлөө тэмцэхийг уриалжээ.

Энэ хэргийн дараа АНУ-ын Бүгд найрамдах болон Ардчилсан намын хууль тогтоогч нар БНХАУ дэвшилтэт хиймэл оюун ухааны чип худалдаж авах боломжид илүү хатуу хязгаарлалт тавихыг уриалж эхэлсэн байна. Пүрэв гарагт /2026.11.12/ Төлөөлөгчдийн танхимын дарга Майк Жонсон чипийн экспортыг хязгаарлахыг дэмжих хууль тогтоогчдын тоо нэмэгдэж байна гэсэн юм.

Жэнсенгийн дуулиан Трампын захиргааны өндөр албан тушаалтнууд ч хариуцлага хүлээн магадлалтай байна. Тодруулбал АНУ-ын Худалдааны сайд Ховард Лутник БНХАУ-д тавьсан чипний экспортыг хөнгөлөхийн төлөө ажиллаж ирсэн юм. Дуулиант явдлын улмаас Цагаан ордны өндөр албан тушаалтнууд Лутникийг албан тушаалаас нь чөлөөлөх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн байна.

Хуанг ажлаа хүлээлгэн өгсний дараа “Nvidia”-гийн санхүү хариуцсан захирал Колетте Крэсс түүний үүргийг түр хугацаанд гүйцэтгэх болжээ. Сонирхолтой нь Крэсс 2023 онд Израилын хэвлэлд ярилцлага өгөхдөө “Би өглөөгөө Израилын албан тушаалтнуудтай хуралдаж эхлүүлдэг. Үүний дараа л Калифорни дахь ажил эхэлнэ” гэж байсан юм. Мөн “Nvidia”-гийн дараагийн гүйцэтгэх захирлаар сонгогдох магадлалтай хүмүүс Израилын иргэд байна.

Дэлхийн томоохон компаниудын удирдлага дээр дуулианы дараа Израил гардаг тохиолдол бий. Тухайлбал Z үеийнхэн дунд хамгийн өргөн хэрэглэгддэг болсон “TikTok”-ийг АНУ-ын Конгресс үндэсний аюулгүй байдал гэх шалтгаар хориглоно хэмээн дуулиан үүсгэсний үр дүнд “ByteDance” компани АНУ дахь “TikTok”-ийн үйл ажиллагаагаа зарах болсон. “TikTok”-ийг худалдан авсан хүмүүс нь АНУ-д амьдардаг Израилын иргэншилтэй тэрбумтнууд юм. “TikTok”-ийг худалдаж авсны дараа тус платформ дээр Израилыг шүүмжилсэн контентууд эрс буурсан байдаг билээ. Тэгвэл одоо дэлхийд зах зээлийн үнэлгээгээр нэгт бичигдэж байсан, одоо ч хоёрт жагсдаг, хиймэл оюун ухааны салбарын гол компанийн удирдлагад “Би өглөөгөө Израилын албан тушаалтнуудтай хуралдаж эхлүүлдэг” гэж ярьдаг хүн гарлаа.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button