НИЙГЭМНийгэм мэдээ

Өдрийн цагаар автобусны буудал дээр зогссон тээврийн хэрэгслийг ₮20 мянгаар торгоно

Чиглэлийн тээврийн хэрэгсэл буюу автобусны буудал болон таксины зогсоол дээр 22:00 цагаас 06:00 цагийн хооронд хүн буулгах, суулгахын тулд түр зогсохоос бусад тохиолдол түр зогсохыг хориглоно. Харин хүн буулгах, суулгахын тулд түр зогсохыг зөвшөөрдөг.

Түр буюу удаан зогсох журам зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн дагуу 20 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 20 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авах юм. Нийтийн тээврийн зогсох буудал хааж зогсож хөдөлгөөнд саад учруулснаар автозамын түгжрэл үүсэхэд нөлөөлдөг.

Тиймээс Нийтийн тээврийн газрын Хяналт, шалгалтын хэлтсээс энэ төрлийн зөрчлийг бууруулах, чиглэлийн тээврийн хэрэгслийг хурдан, шуурхай зорчих боломжийг бүрдүүлэх зорилгоор өдөр тутамд хяналт тавьж ажиллаж байгаа аж.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments
Back to top button