Д.Батлут өөрийн хүсэлтээр сайдын ажлаа өгөхөөр болжээ
Өнгөрсөн таван сард Баянхонгорын 339-р цэргийн ангид 19 настай цэрэг камергүй өрөөнд бусдад зодуулж амь насаа алдсан. Үүнтэй холбогдуулан Ардчилсан намаас Батлан хамгаалахын сайд Д.Батлутыг огцруулах саналыг Ерөнхий сайд Н.Учралд хүргүүлсэн байдаг.
Огцруулах санал хүргүүлснээс хойш зургаан сарын хугацаа өнгөрөхөд Ерөнхий сайд Д.Батлутад хариуцлага тооцож, огцруулаагүй юм. Тэгвэл өнөөдөр Батлан хамгаалахын сайд Д.Батлут өнөөдөр өөрийн хүсэлтээр ажлаа өгөхөөр болсон байна.
Тэрбээр "Улс эх орны эрх ашгаас илүү албан тушаал гэж үгүй. Улс төрийн тогтвортой байдлыг эрхэмлэж Батлан хамгаалахын сайдын үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх шийдвэр гаргалаа.
Сайдын хувьд хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, салбарын бодлого, зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө хүндээ ойр, хүнийг төв болгож ажиллав. Монгол Ардын намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ням-Осорын Учрал, Засгийн газрын гишүүд, Батлан хамгаалах салбар, Зэвсэгт хүчний нийт бие бүрэлдэхүүн, хамтран ажилласан бүх хүнд талархал илэрхийлье" хэмээсэн байна.
Түүний оронд ЭЗХ-ийн сайд Ж.Энхбаярыг, ЭЗХ-ийн сайдаар Б.Чойжилсүрэнг томилох тухай хөшигний ард яригдаж байгаа билээ.
Холбоотой мэдээллийг дараах линкээс унших боломжтой.
Г.МИШЭЭЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.