НИЙГЭМНийгэм мэдээ

32 настай Э.Ариунболд Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар ажиллана

МСБХ-ны Удирдах зөвлөлийн шийдвэрээр Монгол улсын шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Эрдэнийн Ариунболдыг томилсон байна. Түүний хувьд "Хүлэгүүд" багаа удирдан клубын түвшинд BCL East-ийн аварга, BCL Final тэмцээний хүрэл медалийг хүртсэн өндөр амжилтыг гаргасан юм.

Монгол Улсын шигшээ дасгалжуулагчийн багт сүүлийн 3-4 жил ажилласан туршлагатай ОУХМ Ц.Азбаяр, Б.Ганхөлөг, Б.Тамжид, Ц.Чинзоригт болон трейнер Костас Масоурас нар ажиллах юм байна. Монгол Улсын шигшээ баг "FIBA Asia Cup 2029-Pre Qualifier Round 2" тэмцээнд оролцох аж. Тус тэмцээн энэ сарын 26-29 өдрүүдэд Улаанбаатар хот "М банк" аренад болно.

Манай баг Индонез, Малайз, Хонгконгийн шигшээ багуудтай тоглоно. Хэсэгт зургаан баг байгаагаас дөрвөн баг нь дараагийн шатанд шалгарах юм. Ташрамд дурдахад шигшээ багийн бэлтгэл 11-р сарын 14-нөөс эхэлнэ.

Б.САНАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button