НИЙГЭМ

Чех улсад суралцуулах тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Боловсролын салбарт хамтран ажиллах тухай Монгол, Чех хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн хүрээнд Бүгд Найрамдах Чех Улсын их, дээд сургуульд 2-10 сарын богино хугацааны туршлага судлах сургалтын тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа.

Тавигдах шаардлага:

Бакалавр: Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн 1, 2 дугаар ангид 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй суралцаж байгаа иргэн.·

Магистрант: Бакалаврын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, суралцаж байгаа.·

Докторант: Магистрын зэрэгтэй, 3.0 ба түүнээс дээш голч дүнтэй, 2-оос доошгүй жил ажилласан туршлагатай, суралцаж байгаа.

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын тэтгэлэгт дараах зүйлс багтана:· Сургалтын төлбөр· Амьжиргааны зардалТэтгэлэгт дараах зүйлс багтахгүй болохыг анхаарна уу. Үүнд: ·

  • Олон улсын тээврийн зардал·
  • Виз олголттой холбоотой зардал·
  • Даатгал

Бүртгэл:

2027 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл цахимаар явагдана. https://scholarship.esis.edu.mn/ холбоосоор хандан, хэрэглэгчийн эрх үүсгэн нэвтэрч, илгээх гарын авлагатай танилцан, цахим өргөдлийг бөглөж илгээнэ. Өргөдөлд дурдсан дараах баримт бичиг тус бүрийг англи хэлээр орчуулсан хувийн хамт PDF /1 файлын хэмжээ 5MB-аас ихгүй байх/ хэлбэрээр “баримт бичиг” хэсэгт хавсаргана.

Цахим бүртгэлийн системд байршуулах баримт бичиг:Бакалавр, магистрын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:·

  • Тодорхойлох захидал (2 багшийн);
  • Бакалаврын зэрэгт суралцах оюутан бүрэн дунд болон түүнээс дээш боловсролын гэрчилгээ, дүнгийн жагсаалтын хамт;
  • Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн суралцагч байх тохиолдолд нэмэлтээр дүнгийн хуулбар;
  • Суралцах төлөвлөгөө /англи хэлээр 200-аас доошгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах/;
  • Гадаад пасспорт
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Цагдаагийн бичиг (E-Mongolia системээс татаж авах боломжтой);
  • Чех Улсын дээд боловсролын байгууллагын хүлээн авах/тэнцсэн тухай албан бичиг - хүлээн зөвшөөрөгдсөн гэсэн урилга (Acceptance letter).

Докторын хөтөлбөрт бүртгүүлэх иргэд:

  • Тодорхойлох захидал (Багш-1, ажлын газар-1);
  • Дээд боловсролын зэргийн дипломууд, тэдгээрийн дүнгийн жагсаалтын нотариатаар баталгаажуулсан хуулбар;
  • Англи хэлний B2 түвшний мэдлэгтэй болохыг батлах нотолгоо;
  • Суралцах төлөвлөгөө /англи хэлээр 500-аас цөөнгүй үгтэй байх, монгол орчуулгыг хавсаргах/;
  • Эрдэм шинжилгээний бүтээлийн жагсаалт (Докторын сургалтад өргөдөл гаргах иргэд зайлшгүй хавсаргах, магистрын сургалтад өргөдөл гаргах иргэд хавсаргах шаардлагагүй ч хавсаргавал давуу талтай);
  • Гадаад пасспорт;
  • Цагдаагийн тодорхойлолт (Е-Mongolia системээс татаж авах боломжтой);
  • Чех Улсын дээд боловсролын байгууллагын элсэлтийн урилга, багшийн урилга зэрэг тухайн элсэн орох сургуулиас олгогдох элсэлтийн материал (Acceptance letter).
  • Жич: Онлайн бүртгэлийн хугацаа дуусахаас өмнө бүртгүүлсэн баримт бичгийг ИЛГЭЭХ товч дээр дарж баталгаажуулахыг анхаарна уу.Бүртгэл дуусах цаг дөхөх тусам системийн ачаалал ихэсдэг тул эрт бүртгүүлэхийг зөвлөж байна.

Бүртгэлийн системтэй холбоотой мэдээллийг 7577-2727 дугаарт 09:00-12:00 цагийн хооронд, бүртгэлийн талаарх лавлагаа, мэдээллийг 11-323589 дугаарт холбогдож авна уу. Сонгон шалгаруулалтын эцсийн шийдвэрийг Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам гаргах болно.БНЧУ-ын Дээд боловсролын байгууллагуудын талаарх мэдээллийг www.studyin.cz, сургалтын хөтөлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг https://regvssp.msmt.cz/registrvssp/csplist.aspx сайтаас авах боломжтой.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button