НИЙГЭМСПОРТ

Chinggis Warriors Major-ийг дуусгаж, The MongolZ маргааш дараагийн шатанд тоглоно

Монголын CS2-ын Chinggis Warriors баг “PGL Singapore Major 2026” тэмцээний эхний шатанд 1-3 гэсэн амжилт үзүүлж, тэмцээнээ дуусгалаа. Харин The MongolZ баг маргааш буюу арваннэгдүгээр сарын 28-нд хоёрдугаар шатны тоглолтоо эхлүүлнэ.

Chinggis Warriors баг хасагдах шатны шийдвэрлэх тоглолтод АНУ-ын Wildcard багтай учраа таарч, 1:2-ын харьцаатай ялагдсан юм. Тэд Dust2 мап дээр 7:13-аар хожигдсон ч Cache-д 13:11-ээр ялалт байгуулж, шийдвэрлэх Nuke мап дээр өрсөлдсөн. Улмаар нэмэлт үе хүртэл үргэлжилсэн тоглолтод ялагдал хүлээснээр тэмцээнээс хасагдлаа.

Тус баг тэмцээний эхний тоглолтод 100 Thieves-д 0:1-ээр, хоёр дахь тоглолтод HEROIC-д 0:1-ээр ялагдсан. Харин гурав дахь тоглолтод s1mple тэргүүтэй BC.Game багийг 2:1-ээр буулган авч, тэмцээнд үлдэх боломжоо хадгалсан ч сүүлийн тоглолтод Wildcard-д ялагдсанаар 1-3 гэсэн үзүүлэлттэй тэмцээнээ өндөрлүүлэв.

Харин The MongolZ тэмцээний хоёрдугаар шат буюу Stage 2-оос өрсөлдөх бөгөөд маргааш эхний тоглолтоо хийнэ. Энэ шатанд 16 баг өрсөлдөж, гурван хожил авсан найман баг дараагийн шатанд шалгарах юм.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button