Спорт
Шинэхэн гавьяатаар ахлуулсан Монголын шигшээ баг өнөөдөр Индонезтэй тоглоно

Монгол Улсын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн шигшээ баг өнөөдөр (2026.11.26) "FIBA Asia Cup" 2029 тэмцээний урьдчилсан шатны хоёрдугаар тойргийн эхний тоглолтоо Индонезийн шигшээ багтай хийнэ.
Тоглолт Улаанбаатар хотын “М Банк Арена”-д 19:00 цагт эхлэх бөгөөд Монголын шигшээ багийг шинэхэн МУГТ Шаравжамцын Энхийн-Од ахална. NBA G League-ийн “Осэола Мэжик” багт тоглодог тэрбээр энэ удаа үндэсний шигшээ багийн ахлагчийн үүрэг хүлээж байгаа юм.
Мөн Монголын шигшээ баг хоёрдугаар шатанд Хонконг, Малайзын багуудтай тоглох хуваарьтай.
Д.МАРАЛ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.