Нөмрөгийн ДЦГ-ын түймрийн хохирол 3.3 их наяд төгрөг гэсэн дүгнэлт гарчээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Ц.Сандаг-Очир Дорнод аймгийн нутагт байрших Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн хохирлын урьдчилсан хэмжээ ₮3.3 их наяд гарсан талаар өнөөдөр дараах мэдээллийг өглөө.
Хохирлын хэмжээг тогтоох ажлын хэсэг 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр ажилласан бөгөөд хуульд заасан хугацаанд дээрх хохирлын хэмжээг гаргаж цагдаагийн байгууллагад хүргүүлээд байгаа. Цаашид Шүүх шинжилгээний байгууллагаас мэргэжлийн шинжээч томилж дүн шинжилгээ хийлгэнэ.
Тодруулбал ажлын хэсгийн гаргаад буй уг тайлан дээр Шүүх шинжилгээний байгууллага ахиж ажиллах ба урьдчилсан байдлаар гарсан 3.3 их наяд төгрөгийн үнэлгээ хэлбэлзэж өөрчлөгдөхийг үгүйсгэхгүй гэдгийг сайд онцоллоо.
Хэргийн эзэн холбогдогчийг тогтоох асуудал хууль хяналтын байгууллагаар эцэслэн тогтоогдоно мөн Японы засгийн газраас хохирол барагдуулахад дэмжин ажиллана гэдгээ илэрхийлсэн гэв.
Д.МАРАЛ









АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.