Хэтэрхий өндөр настай тул хоолны дэглэмд оруулахгүй байхаар мэргэжилтнүүд шийдсэн ирвэс Пан Баобао
БНХАУ-ын Сычуань мужид байрлах Панжихуа амьтны хүрээлэнд байдаг 19 настай Пан Баобао нэртэй ирвэс сошиал орчинд од болж байна. Учир нь гэвэл ирвэс өндөр настай болсон тул амьтны хүрээлэнгийн ажилчид хоолыг нь хасаж, дэглэм бариулахгүй байх шийдвэр гаргажээ.
2024 онд Пан Баобао Хятадын сошиал орчинд од болсон тул Панжихуагийн ажилчид түүнийг жин хасах хатуу дэглэмд оруулсан юм. Дэглэмийн үр дүнд Пан Баобао ирвэс их хэмжээний жин хассан ч буцаад жин нэмжээ. Буцаад жин нэмсэн ч гэсэн Пан Баобао хоолны дэглэмд ороход хэтэрхий өндөр настай гэж мэргэжилтнүүд дүгнэсэн байна. Панжихуа хүрээлэгийн ажилтан Жан Сунвэнь “Бид хооллолтыг нь хянахгүй байгаа юм биш. Гэхдээ нас ахиж байгаа амьтан учраас жин хасах ёсгүй. Амьтад ч бас хүнтэй адил. Нас ахих тусам арьс нь суларч, унждаг. Энэ үед хамгийн чухал нь биеийн ерөнхий байдлыг нь хэвийн хадгалж, эрүүл мэндэд нь анхаарах. Тиймээс ирвэс хангалттай хооллохоос гадна шаардлагатай шим тэжээлээ бүрэн авах ёстой” гэсэн юм.
Одоо Пан Баобао өдөрт 500 гаруй грамм үхрийн мах иддэг бөгөөд тэнцвэртэй хооллолтыг нь хангахын тулд тахианы мах ч мөн өгдөг байна.
Эх сурвалж: The Sun













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.