НИЙГЭМ

Монгол, Солонгос харилцан хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэхэд анхаарна

Монгол Улс БНСУ-ын Гадаад хэргийн сайд нарын албан ёсны хэлэлцээний үеэр хоёр орны иргэдийн солилцоог нэмэгдүүлэх, БНСУ-д аж төрж буй монгол иргэдийн хууль ёсны эрх ашгийг хамгаалах, аялал жуулчлалын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх асуудлаар санал солилцож, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллахаа илэрхийллээ.

Түүнчлэн хоёр улсын иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх зорилгоор хамтарсан замын зураглалыг эцэслэн тохирох, энэ хүрээнд хоёр улсын Гадаад харилцааны болон Хууль зүйн яамд хоорондын зөвлөлдөх механизмыг ойрын хугацаанд бий болгохоор тохиролцжээ. Гадаад харилцааны сайд нар өнөөдөр буюу (2026.11.23)-нд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын Консулын хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Энэхүү хэлэлцээр нь хоёр улсын консулын харилцааны эрх зүйн үндсийг бэхжүүлэх, харилцан оршин суугаа иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, консулын байгууллагууд чиг үүргээ үр дүнтэй хэрэгжүүлэх, иргэдэд эрх зүйн туслалцаа үзүүлэх нөхцөлийг сайжруулахад чухал ач холбогдолтой юм.

Д.МАРАЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button