Улс төрийн мэдээ

МАН-ынхан Их тэнгэрт юу ярьж, ямар тохироо хийв

У.Хүрэлсүх хугацаанаасаа өмнө Төрийн тэргүүний ажлаасаа чөлөөлөгдсөнөөр Монгол Улсын долоо дахь Ерөнхийлөгчийн марафон хурдсав. МАН шуурхайлж, өнгөрсөн амралтын өдрүүдэд УИХ дахь намын бүлгийн гишүүдээ дуудаж, МАН-ын удирдлага, хууччуул цуглан улс төр ярьжээ.

Одоогоор МАН-аас Б.Жавхлан, С.Амарсайхан, Г.Занданшатар нарын нэрс Ерөнхийлөгчид яригдаж буй. Их тэнгэр дэх хурлаар тэдний хэнийг дэвшүүлэх талаар бус сонгуульд хэрхэн оролцох тухайгаа хэлэлцсэн байна. Тодруулан хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт хоёр үе шаттай болж магадгүй тул хоёрдугаар сарын сүүлээр санал хураалтыг товлох, Н.Учралаар сонгуулийн штабаа ахлуулах, намын дотоод асуудал болон цаашид авч хэрэгжүүлэх бодлого, үйл ажиллагааныхаа талаар ярилцжээ.

Тооцоолол: Ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалт 2027 оны хоёрдугаар сарын эхнээс гуравдугаар сарын 19-ний хооронд болох боломжтой

Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд ээлжит бус сонгуулийн хугацааг хоёр заалтаар тогтоожээ. Хуулийн 8.9-д зааснаар УИХ сонгууль явуулах нөхцөл үүссэнээс хойш ажлын 20 өдрийн дотор сонгуулиа товлон зарлана. Ингэхдээ санал авах өдрөөс 70-аас доошгүй хоногийн өмнө зарлах ёстой. Мөн 74.2-т Ерөнхийлөгчийн бүрэн эрх хугацаанаасаа өмнө дуусгавар болсон бол ээлжит бус сонгуулийг дөрвөн сарын дотор зохион байгуулж явуулна гэжээ.

Хоёр заалтыг нийлүүлэн харвал санал хураалт 2027 оны хоёрдугаар сарын эхнээс гуравдугаар сарын 19-ний хооронд болно. УИХ 11 дүгээр сарын сүүлээр шийдвэр гаргавал хамгийн эрт нь хоёрдугаар сарын эхээр санал хураана. Дөрвөн сарын хугацааг Ерөнхийлөгчийг чөлөөлсөн өдрөөс тоолбол хамгийн сүүлийн боломжит өдөр нь гуравдугаар сарын 19. Харьцуулбал, 1993–2021 онд болсон найман сонгуулийн санал хураалт бүгд тав, зургадугаар сард явагдсан. Зөвхөн 2017 оны хоёр дахь шатны санал хураалт долдугаар сарын 7-нд болсон цагалбар байна.

Г.МИШЭЭЛ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Содбаатар Учрал 2 удирдсан сонгуульд яаж ялахав дээ ккк

Холбоотой мэдээ

Back to top button