Гадаад мэдээДЭЛХИЙ

“GTA” тоглохыг хориглодог байсан Саудын Араб одоо хувь эзэмшигч болжээ

Өнгөрсөн он хүртэл Саудбын Араб “GTA” тоглоомыг худалдаалах, тоглохыг хориглодог байжээ. Тэгвэл одоо “GTA 6”-г тоглохыг зөвшөөрснөөс гадна, тус улсын угсаа залгамжлах хунтайж Мохаммед бин Салманы тэргүүлдэг Төрийн хөрөнгө оруулалтын сангийн (PIF) анхаарлыг ч татах болжээ.

Саудын Арабын тоглоомын салбарт үзүүлж буй дэмжлэг, оруулж буй хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд эрчимтэй нэмэгдэж байна. Тухайлбал “LSEG Workspace” фирм мэдээлснээр бол “PIF” “Grand Theft Auto” цувралыг хөгжүүлэгч “Rockstar Games”-ийн толгой компани болох АНУ-ын “Take-Two Interactive-ийн хоёр тэрбум гаруй ам.долларын үнэ бүхий хувьцаа эзэмшдэг аж. Тус улсын контент бүтээгч Тамер аль-Дайрем “Саудын Арабд GTA 6-г хуулийн дагуу, ямар ч хориггүй тоглож байгаадаа үнэхээр баяртай байна. Учир хуулиар тоглохыг хориглож байсан тоглоом шүү дээ. Энэ бол дэлхийн хамгийн том тоглоом” гэж хэлжээ.

Эх сурвалж: Reuters

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button