Хүүхдийн хүчирхийлэлд буруутгагдсан Меган Марклын аавыг шүүхээр орох чадамжтай гэж үзжээ
Их Британийн Сассексийн гүнгийн гэргий Меган Марклын аав Томас Маркл хүүхдийн бэлгийн хүчирхийллийн хэрэгт буруутгагдаад байгаа. Арванэгдүгээр сарын 6-нд түүнийг Флорида муж дахь ахмадуудын асрамжийн төвөөс баривчилсан юм.
Тэгвэл Флорида мужийн шүүгч Линдсэй Гриффин пүрэв гарагт /2026.11.19/ дүгнэлт танилцуулахдаа 82 настай Томасыг шүүх хуралд оролцож, өөрт нь холбогдуулан үүсгэсэн хэргийн талаар үг хэлж, хариулт өгөх сэтгэцийн чадамжтай гэжээ. Мөн шүүхээс томилсон сэтгэцийн эмч дүгнэлт гаргахдаа Томас шүүх ажиллагааг ойлгож, өөрийгөө өмгөөлөхөд оролцох сэтгэцийн чадамжтай гэж үзсэн байна.
Прокурорууд арваннэгдүгээр сарын 5-нд түүнийг хүүхдийн бэлгийн хүчирхийлэл харуулсан дүрс материалыг хадгалсан гэх эрүүгийн хэргийн зүйл ангиар ял тулгасан юм. АНУ-ын Холбооны мөрдөн байцаах албаны дарга Каш Патель энэ хэргийн талаар мэдэгдэл хийхдээ “Томас Маркл гэнэн хүүхдүүдийг онилж, гэмт хэргийн шинжтэй үйлдлээрээ дамжуулж тэдний гэнэн цайлган байдлыг нь булаахыг оролдсон” гэжээ.
Эх сурвалж: Reuters













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.