НИЙГЭМНийгэм мэдээ
ДАШТ: У.Сүрэнжав дэлхийн хошой хүрэл медальтан боллоо

БНСУ-ын Мүжү хотноо үргэлжилж буй Пара таеквондогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн K44 ангиллын -52 кг жинд Монгол Улсын хөдөлмөрийн баатар Уламбаярын Сүрэнжав хүрэл медаль хүртлээ.
Манай тамирчин шийдвэрлэх даваанд Ираны Захра Рахимитай хүч үзэж 2:1-ээр ялагдаж Дэлхийн хошой хүрэл медальтан боллоо. Тэд "Парис-2024" паралимпын аваргын төлөө учраа таарч манай тамирчин 5:2-оор ялж байлаа. Ираны тамирчин финалд 2019 оны Дэлхийн аварга, 2020 оны Токиогийн паралимпын хүрэл медальт, 2024 оны Парисын паралимпын аварга, Ази тивийн аварга БНХАУ-ын Ли Южитай өрсөлдөнө.
Б.Гэгээ













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.