Нийгэм мэдээ

Пара жүдогийн ДАШТ-ний багийн төрөлд монголчууд хүрэл медаль хүртэв

Олон Улсын Хараагүйчүүдийн спорт холбоо (IBSA)-ноос зохион байгуулдаг пара жүдогийн ДАШТ-ний багийн төрөлд Монголын жүдочид хүрэл медаль хүртэв.

Эрэгтэйчүүдийн ангилалд 11 улсын баг тамирчид оролцсоноос "A" хэсэгт Турк, Япон, Монголын баг өрсөлдсөн.

Улмаар Монголын баг хэсэгтээ Япон, Түркийг тус бүр 4:3-аар буулган авсан юм. Харамсалтай нь хагас шигшээд Гүржийн багт 0:4-өөр ялагдсанаар хүрлийн төлөө Молдавтай тунаж үлдсэн. Медалийн төлөөх хариуцлагатай барилдаанд хоёр баг ижил гурван хожил авч тоо тэнцсэн бөгөөд нэмэлт барилдаанд Г.Чулуунсүх багтаа ялалт авчирснаар Монголын баг хүрэл медаль хүртлээ.

Гүржийн баг энэ удаагийн тэмцээний эрэгтэйчүүдийн багийн төрөлд алтан медаль хүртсэн бол оросууд мөнгө, Монгол, Францын эрчүүд хүрэл медаль зүүсэн байна.

Эмэгтэйчүүдийн ангилалд долоон баг өрсөлдөөд БНХАУ-ын тамирчид алт, оросууд мөнгө, Бразил, Түркийн баг хүрэл медалийн эзэд болов.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button