Гадаад мэдээДЭЛХИЙ

Монгол оюутнууд таван жилийн өмнө мэдүүлсэн гомдлыг БНСУ-ын цэц шийдвэрлэж, хууль өөрчлөх болжээ

БНСУ-ын Үндсэн хуулийн цэц энэ долоо хоногт 6:3-ын харьцаатай шийдвэр гаргаж, гадаадын иргэний тухай хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэг үндсэн хууль зөрчсөн гэж үзжээ. Тус хуулийн зүйл нь гадаадын иргэдийг улс төрийн үйл ажиллагаа хийхийг бүхэлд нь хориглодог байна. Үндсэн хуулийн цэц дүгнэхдээ уг зохицуулалт нь гадаад иргэдийн үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хэт хязгаарласан гэж үзжээ.

Үндсэн хуулийн цэц шийдвэрлэсэн уг хэргийг тухайн үед БНСУ-д суралцаж байсан хоёр монгол оюутан эхлүүлсэн байна. Тэд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийн гадаад иргэдтэй холбоотой бодлого, байр суурийг судалж, ялгаварлан гадуурхалтыг арилгах, үндсэн эрхийг нь илүү өргөн хүрээнд хамгаалах асуудлыг хөндөхийг нэр дэвшигчдэд уриалахыг зорьсон байна. Гэвч ийм үйл ажиллагааг хуулиар хориглосныг мэдсэний дараа оюутнууд 2021 оны долоодугаар сарын 2-нд Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргажээ. Уг хориг нь гадаад иргэд үзэл бодлоо илэрхийлэхээс татгалзахад хүргэж болзошгүй гэж үзсэн байна.

Таван жил таван сарын дараа цэц уг хуулийн заалтыг Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж, хуулийг шинэчлэн батлахыг тушаажээ. Өмнөд Солонгосын хууль тогтоогч нар 2028 оны арванхоёрдугаар сарын 31 гэхэд хуулийг шинэчлэх ёстой юм. Тэр хүртэл тус хууль үйлчилсээр байх болно. Гэхдээ цэцийн шийдвэр гадаад иргэдэд улс төрийн үйл ажиллагаанд хязгаарлалтгүй оролцох эрх олгож байгаа хэрэг биш юм. Тодруулбал, улс төрийн намд элсэх, улс төрийн хандив өгөхийг хориглосон зэрэг бусад хууль тогтоомжийн хязгаарлалтууд хэвээр үйлчилнэ.

Эх сурвалж: Korea Times

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button