Гадаад мэдээДЭЛХИЙ

Хиймэл оюун ухаантай холбоотой компаниудын хувьцаа сэргэснээр зэсийн ханш өслөө

Хөрөнгийн зах зээл, тэр дундаа хиймэл оюун ухааны салбарын компаниудын хувьцааны ханш сэргэснээр пүрэв гарагт /2026.11.26/ зэсийн үнэ өсжээ. Лондоны металлын биржийн (LME) жишиг зэсийн үнэ арилжаа хаагдахад 1.91 хувиар өсөж, 11,872 ам.долларт хүрчээ. Уг металлын үнэ сүүлийн дөрвөн долоо хоногт ойролцоогоор 17 хувиар буураад байсан юм.

Арилжаачдын үзэж буйгаар үнийн унаснаар зэсд хөрөнгө оруулах сонирхолтой хөрөнгө оруулагчдад худалдан авалт хийх таатай боломж бүрдүүлжээ.

Хиймэл оюун ухааны хөгжүүлэлтэд зориулсан мэдээллийн төвүүдийн бүтээн байгуулалт, эрчим хүчний салбарт хөрөнгө оруулалт нэмэгдэхийн тусам зэсийн эрэлт өснө гэсэн хүлээлт зах зээлд үүсээд байсан билээ. Үүний нөлөөгөөр зэсийн үнэ есдүгээр сард нэг тонн нь 14,875 ам.долларт хүрсэн нь түүхэн дээд үзүүлэлт болсон.

“Benchmark Mineral Intelligence” компанийн шинжээч Альберт Маккензи “Зэсийн үнэ хиймэл оюун ухааны салбарын өсөлттэй хэт нягт холбогдсон байж магадгүй. Үүний улмаас зарим хөрөнгө оруулагч энэ хамаарлыг дахин үнэлж эхэлсэн” гэж хэлжээ.

Тэрбээр нэмж хэлэхдээ “Сүүлийн үед хиймэл оюун ухааны салбарын хөрөнгө оруулалтын тухайд үүссэн болгоомжлол голчлон мэдээллийн төвүүдийн бүтээн байгуулалттай холбоотой байгаа. Мөн ам.долларын ханш чангарч, эдийн засгийн төлөв сулран, зэсийн үнэд нэмэлт дарамт учрууллаа” гэсэн юм.  Харин “Nvidia” компанийн гүйцэтгэх захирлаар Жэнсен Хуанг эргэн ирснээр биржүүд дээр зэсийн үнэ буцан өсөж эхэлсэн байна.

Эх сурвалж: Mining

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button