Лукашенко: Түүх ярьвал Оросыг Монголд буцааж өгөх хэрэгтэй болно
Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко Францын “Le Point” хэвлэлтэй ярилцлага өгсөн нь лхагва гарагт /2026.11.25/ нийтлэгджээ. Украин түүхээрээ бол ОХУ-ынх хэмээн мэдэгддэг Москвагийн зөвтгөлд эргэлзсэн шинж чанартай зүйл Лукашенко тус ярилцлага дээр хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ түүхэн үйл явцыг гүнзгийрүүлэн судалж үзвэл ОХУ-ын газар нутаг үнэндээ тэднийх биш гэжээ.
Тодруулбал Лукашенко “Оросын газар нутаг монголчууд, татаруудынх байсан шүү дээ, санаж байна уу. Тэгвэл бид Оросыг бүхэлд нь Монголд буцааж өгөх хэрэгтэй болно” хэмээсэн байна. Тэрбээр нэмж хэлэхдээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин үүнийг маш сайн ойлгож байгаа гэсэн юм. Лукашенко мөн “Би үүнтэй санал нэг байна. Монгол Улс ОХУ-ын эсрэг газар нутгийн нэхэмжлэл гаргаж эхлэх цаг нь болсон” гэж хэлсэн байна.
Эх сурвалж: Le Point













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.